Зохиогч: admin

  • Нягтлан бодох бүртгэлийн онол

    Нягтлан бодох бүртгэлийн онол, 2017

    Зохиогч: Д.Моломжамц

    Редактор: Б.Хишигдэлгэр

    ISBN: 978-99962-61-63-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 297

    Жин: 610 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 285 x 200 x 15 мм

    Дууссан

    Хүмүүс суурьшмал амьдрал, нийгмийн нарийн зохион байгуулалтанд орж эхэлсэн тэр үеэс хоол хүнс, тариа будаа, ан гөрөө, өмч хөрөнгийг тэмдэглэх зорилгоор элдэв дүрс зургийг ашиглаж эхэлсэн. Энэ бүхэн нь бичиг үсэг үүсэх эхлэл болсон бөгөөд бичиг үсэг буй болсон нь аж ахуй үүсэж хөгжихөд чухал алхам болсон байна. Үүнээс үзвэл нягтлан бодох бүртгэл нь хүн төрөлхтний оршин тогтнол, хөгжил дэвшлийн ололтгой салшгүй холбоотой нэн эртний мэргэжлийн нэг юм.

  • ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ

    ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙ Төрийн байгуулал, зарчим, үзэл баримтлал, 2017

    Зохиогч: Д.Гангабаатар

    Редактор: Д.Мөнгөндалай

    ISBN: 978-99973-42-78-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 312

    Жин: 450 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 x 155 x 15 мм

    Үнэ: 21.000

    Үндсэн хуулийн эрх зуйг судлахын тухайд ундсэн хуульт ёсны онол, зарчмын үндсийг ойлгохгүйгээр урагшлах боломжгүй билээ. Үндсэн хуульт ёс жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бий болсноос хойш хориодхон жилийн нүүрийг үзэж байгаа ч бусад пост социалист улстай харьцуулахад үндсэн хуульт ардчиллыг хөгжүүлэх замаар амжилттай урагшилж явна. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үндсэн хуульт ёсны төлөвшил иргэн бүрийн оролцоо, өөдрөг зоригдолд тулгуурлана хэмээн итгэж, “Үндсэн хуулийн эрх зуй” бүтээлээ уншигчдад хүргэж байна.

    Үндсэн хуульт ёсны онол, үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, эрдэмтдийн бүтээл туурвилд түшиглэн бичсэн энэ номоо хуулийн оюутны сургалт, судалгааны хэрэгцээнд зориулав.

  • “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, 2017

    “THE SECRET HISTORY OF THE MONGOLS IN THE WORLD”, 2017

    Edited by: Bayarsaikhan. M, Zayabaatar. D, Purevjav.E

    English translator: Otgontuya. D

    ISBN: 978-99929-2-530-0

    Language: Mongolian, English

    Hardcover8 275×215х45мм

    Price: 71.000

    The Secret history of the Mongols – a treasure of the history of the Mongols, of national language and script, folklore and symbolism, ancient literature and Mongolian traditions – has been regarded as an exceptional creation of traditional culture and intellectual power across many continents and hence has been translated into over 30 languages all over the world, such as Azeri, Gorno-Altai, English, Bulgarian, Buryat, German, Spanish, Italian, Kazakh, Hungarian, Marathi, Mongolian, Russian, Persian, Polish, Korean, Tuvan, Turkish, Uighur, French, Kalmyk, Chinese, Czech, Esperanto and Japanese.

  • ​МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ (таван боть)

    МОНГОЛЫН ЭРТНИЙ ТҮҮХ (таван боть)

    -“Хүннү” тэргүүн ботийг доктор П.Дэлгэржаргал, доктор З.Батсайхан

    -“Сяньби” дэд ботийг доктор П.Дэлгэржаргал

    -“Жужан” гутгаар ботийг доктор С.Өлзийбаяр, доктор А.Энхбат

    -“Түрэг, Уйгур” дөтгөөр ботийг доктор Б.Батсүрэн, докторант Мөнхтулга

    -“Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” (VI-XII зуун) тавдугаар ботийг доктор Б.Батсүрэн, доктор Б.Чинзориг, доктор Э.Жигмэддорж нар бичсэн болно.

    “Монголын эртний түүх” (таван боть) бүтээл нь Монголын эртний улсууд болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны Монголчууд, Хятаны угсаа гарвал, улс төр, төр-нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор нь анх удаа таван ботиор бичиж, нэгтгэн дүгнэсэн бүтээл юм.

    Монголын эртний түүх (таван боть) бүтээлийн шинэлэг тал, онцлогоос дурдвал:

    1. Арга зүйн хувьд, Европт төвт түүх бичлэгийн уламжлалт тогтсон хандлагаас татгалзаж, шинэлэг арга зүйн үүднээс монголын эртний улсуудын Евразийн түүхэнд эзлэх байр суурийг бодитой гаргахыг хичээсэн оролдлого юм.

    2. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, VI-XII зууны монголчууд, Хятан гүрний түүхийг цогцоор нь шинэлэг арга зүй, монгол төвтэй концепцийн үүднээс бичиж, нэгтгэн дүгнэсэн.

    3. Монголын эртний улсуудын хаадын угсаа залгамжлалыг бүрэн гаргаж, төрийн залгамж чанар, улс төрийн түүхийг цогцоор нь авч үзэн, дараах шинэ дүгнэлтүүдийг дэвшүүлж байна. Үүнд:

    -Монгол нутагт НТӨ V-IV зууны үед Хүннү, Дунху, Юэжи зэрэг төр улсууд анх байгуулагдсан гэдгийг нотолсноор Монголын төрт улсын түүхийг 100-200 жилээр урагшлуулсан.

    -Сяньбийн нэгдсэн улс задарсны дараа Умард Хятадад байгуулагдсан Муюн сяньбийн Янь улсууд, Түгүхүнь сяньбийн Түгүхүнь улс, Табгач сяньбийн Умард Вэй, Цифү сяньбийн Баруун Цинь улс, Түфа сяньбийн Өмнөд Лян улс зэрэг Сяньби угсааны улсуудын түүхийг тодруулснаар Сяньби улс НТ II зуунаас VI/VII зуун хүртэл оршин тогтнож байсан гэдгийг нотолсон.

    -Монгол нутагт оршин байсан Түрэгийн улс төрийн түүхийг шинээр үечилж, Түрэгийн түрүү болон хожуу хаант улсын хооронд буюу 628-690 онд Сеяньто, Уйгурын түрүү хаант улс оршин байсныг тодруулсан.

    4. Төр-нийгмийн байгууллын хувьд, Монголын эртний улсууд нь гадаад хэлбэрийн хувьд эзэнт гүрний зохион байгуулалттай боловч, нийгмийн дотоод зохион байгуулалт нь “овог аймгийн нийгэм”-тэй байсан хэмээн үздэг өрнөдийн “нийгмийн хувьслын онол”-ын үзэл баримтлалыг няцаан, эртний улсуудын нийгэм нь засаг захиргааны нэгжүүдэд хуваагдсан төрт улсууд байсан гэдгийг нотолсон.

    5. Эртний улсууд (Хүннү, Сяньби, Жужан, VI-XII зууны Монголчууд, Хятан)-ын угсаа гарвалыг судлан, Монголчуудын угсаа гарвалын тогтолцоог нэгтгэн гаргасан. Ялангуя, Түрэг, Уйгурын үеийн жинхэнэ монголчууд болох “Гучин Татар”, “Есөн Татар”-ын түүхийг тодруулснаар Монгол угсаатны угсаа-соёл, түүхийн залгамж холбоог гаргасан.

    6. Эртний улсуудын аж ахуй, соёл, түүний залгамж холбоог судлан, аж ахуй-соёлын Монгол хэв шинж байгааг тодоруулсан.

    7. Эртний нүүдэлчид, монголын эртний улсуудын түүхэнд холбогдох хятад сурвалжийг аль болох бүрэн дүүрэн ашиглахыг хичээсэн зэргийг дурьдаж болно.

  • Статистик програмчлалын R хэл, 2017

    Статистик програмчлалын R хэл, 2017

    Зохиогч: Г.Махгал, Ш.Мөнгөнсүх

    Редактор: Б.Магсаржав

    ISBN: 978-99978-0-753-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 288

    Жин: гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 249 x 174 х 14 мм

    Үнэ: 29.800

    R хэл нь орчин үеийн статистикчдын эзэмшсэн байх үндсэн мэдлэг чадваруудын нэг болсон бөгөөд дэлхий дахинд түүний хэрэглээ цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна.

    Энэхүү сурах бичигт статистикийн R програм/програмчлалын хэлний талаарх үндсэн ойлголт болон практик хэрэглээг авч үзсэн бөгөөд дараах хүрээг хамарсан. Үүнд: 1. програмын танилцуулга

    2. програмчлалын хэлний талаарх үндсэн ойлголт 3. R хэлний хувьсагчийн төрлүүд болон үндсэн операторууд 4. давталт болон нөхцөлт тушаалын оператор болон функцүүд 5. класс ба объект, багц хөгжүүлэлт 6. практик хэрэглээ зэрэг багтана.

    Програмчалын хэлний суурь ойлголтыг харьцангуй энгийнээр тайлбарлахын зэрэгцээ R хэлний онцлог зүйлсийг нарийвчлан авч үзсэн. Мөн тайлбарыг жишээ код, түүнээс гарах үр дүнгийн хамт дэлгэрэнгүй, тодорхой өгсөн. Иймд тус номыг ашиглаж статистик програмчлалын R хэлийг бие даан сурч эзэмшихэд програмчлалын хэлний ямар нэгэн суурь мэдлэг үл шаардагдах бөгөөд практик хэрэглээнд холбогдох үндсэн үйлдлүүд болон бусад нэмэлт зүйлсийг тусгасан тул энэ нь статистикч таны ширээний ном байх болно гэдэгт итгэлтэй байна.

  • ​Монгол бичвэр унших бичиг, 2017

    Монгол бичвэр унших бичиг, 2017

    Зохиогч: Ким Ки-Сонь, Ж.Бат-Ирээдүй

    Редактор: Х.Дэлгэрмаа, Ж.Ичинхорлоо

    ISBN: 978-99978-58-12-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 278

    Жин: 420 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 249 x 174 х 14 мм

    Үнэ: 25.000

    Их сургуулийн монгол судлалын үндсэн ангийн анхан шатнаас дунд шатанд сурах түвшний оюутан нарын унших чадварыг хөгжүүлэхэд зориулсан сурах бичиг. Хоёр зуу шахам тексттэй, дасгал, хариу, дүрэмтэй.

  • ​Монгол улсын түүх, 2017 2 дахь хэвлэл

    Монгол улсын түүх, 2017

    Зохиогч: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар нар

    Редактор: П.Дэлгэржаргал, Ж.Болдбаатар Б.Чинзориг

    ISBN: 978-99978-58-00-9

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 572

    Жин: 980гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 249 x 174 x 14 мм

    ХУДАЛДААНД ДУУССАН БАЙНА

    Монгол улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон бид дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан Монгол улсын түүх сурах бичгийг шинэчлэн бичиж та бүхэндээ толилуулж байна.

    Монгол улсын түүх энэхүү сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай:

    Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн.

    Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан.

    Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон.

    Оюутнуудын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрд шигтгэн оруулсан.

    Эх сурвалжаас булан. Түүхэн цаг үеийн анхдагч сурвалжуудыг танилцуулна. Тус булан нь тухайн сурвалжийн удиртгал тайлбараар эхэлж түүхийн утга учир, ач холбогдлыг үнэлэн цэгнэх, шүүмжлэлтэй сэтгэх, тайлбарлах, гүнзгийрүүлэн судлахад чиглүүлсэн асуулт, даалгаваруудтай.

    Түүхчид, судалгааны асуудал булан. Тухайн түүхэн сэдэв, цаг үеийн судалгаанд хамгийн чухал хувь нэмэр оруулсан түүхч, эрдэмтдийн үзэл баримтлал, маргаантай асуудлуудыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад түүхийн онол, аргазүй, үзэл баримтлалыг ойлгуулахад чиглэгдсэн.

    Өнгөрсөн, одоо булан. Өнгөрсөн үйл явдлуудын эдүгээ цаг үетэй холбогдох холбоо хамаарал, нөлөө, үр дагаврыг хэлэлцсэн, түүхийн судалгааны өнөөгийн хандлага, тулгамдсан асуудлыг хөндсөн. Тус булан нь оюутнуудад бодож эргэцүүлэх, тунгаан шүүх, сонирхон судлах сэдэл төрүүлнэ.