Зохиогч: admin

  • Монголын эртний нийслэл Хархорум

    Монголын Эзэнт Гүрний эртний нийслэл Хархорум хот. Хархорум хот нь их эзэн Чингис хаан түүнийг залгамжлагч Өгэдэй, Мөнх хааны үед дундад азийн хамгийн том гүрэн Монголын нийслэл хот болон хөгжин цэцэглэж байсан юм. Сүүлд мөн Тогоонтөмөр хааны хүү Аюуширидара буюу Билэгт хааны үед “Умардын Юань” нэртэйгээр сэргэж байсан түүхтэй.

    Зохиогч : Уламбаярын Эрдэнэбат

    Хуудасны тоо : 383

    ISBN : 978-99978-4-859-8

    Үнэ : 55’600 ₮

    I бүлэг. ХАРХОРУМ ХОТЫН ТҮҮХ

    1.Орхоны хөндийн түүхэн ач холбогдлын тухайд

    2.Өгэдэй хааны үед Хархорум хотыг бүтээн байгуулсан нь

    3.Хархорум хот Мөнх хааны үед

    4.Аригбөх, Хубилай нар Монголын хаан ширээний төлөө тэмцсэн нь – Хархорумын доройтол

    5.Юань гүрний үеийн Хархорум хот

    6.Хархорум хотын мөхөл

    II бүлэг. ХАРХОРУМЫН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА

    1.XIX зууны сүүл XX зууны эхэн үеийн судалгаа

    2.Анхны малтлага – Д.Д.Букиничийн судалгаа

    3.Монгол-Зөвлөлтын хамтарсан түүх,-угсаатны зүйн экспедиц

    4.БНХМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Хархорумын шинжилгээний анги

    5.Монгол-Японы эрдэмтдийн хамтарсан судалгаа

    6.Монгол-Германы Хархорум экспедиц

    III бүлэг. ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

    1.Ордон хот – Засаг захиргааны төв

    2.Сүм хийд – Шашин мөргөлийн төв

    3.Худалдаа, үйлдвэрлэлийн төв

    4.Хотын оршин суугчид

    IV бүлэг. ХАРХОРУМЫН ҮРГЭЛЖЛЭЛ-ЭНХ ТУНХ ЭРДЭНЭ ЗУУ

    1.Эрдэнэ зуу хийдийг байгуулсан газар орны тухай

    2.Тахай балгас хэмээхийн учир буюу профессор Д.Баярын судалгаа

    3.Эрдэнэ зуугийн суваргат хэрмийн дор хийсэн сорилтын малтлага

    + Дүгнэлт

    + Ном зүй

  • ХҮМҮҮНИЙ ГАЗАРЗҮЙ, 2021

    Зохиогчид: Д.Амартүвшин, В.Батцэнгэл, М.Баянтөр, Г.Бямбахүү, Ч.Заяа, Ч.Наранцэцэг, Н.Одхүү, Л.Оюунчимэг, Р.Ринчинбазар, Д.Энхжаргал

    Редактор: В.Батцэнгэл, Р.Ринчинбазар, Б.Чинбат

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN:  9789919504533

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 562
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 53000

    Бидний оршин буй дэлхий ертөнц байгаль (физик орчин), хүн (нийгмийн орчин) гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Ийм учраас газарзүйн ухааныг физик газарзүй (дэлхий судлал), хүмүүний газарзүйн (нийгмийн газарзүй) гэсэн хоёр үндсэн салбарт хуваан авч үздэг. Физик газарзүй нь орчинүеийн нарийн төвөгтэй математик загварууд, геофизик, геохимийн аргуудыг ашиглан газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах замаар хүрээлэн буй орчны төлөв байдал,өөрчлөлтийг судалдаг бол хүмүүний газарзүй нь мөн л орчин цагийн шинжлэх ухааны ололтуудад тулгуурлан хүний ертөнц байгалийн хоорондох уялдаа холбоо, нийгмийн үзэгдэл, үйл явцын орон зайн хуваарилалт, нийгмийн орон зайн зохион байгуулалт буюу дэлхийн янз бүрийн хэсгүүдэд нийгэм, эдийнзасгийн ялгаа хэрхэн бий болж буйг авч үздэг. Монгол хэлээр анх удаа хэвлэгдэж буй Хүмүүний газарзүйн сурах бичиг бүтцийн хувьд дараах бүлгүүдийг агуулж байгаа болно.Газарзүйн тухай ойлголтХүн амын газарзүйУлс төрийн газарзүйСоёлын газарзүйЭдийн засгийн газарзүйХөдөө аж ахуйн газарзүйАж үйлдвэрийн газарзүйҮйлчилгээний газарзүйТээврийн газарзүйХотын газарзүйХөгжлийн газарзүйБайгаль, нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын ерөнхий суурь боловсрол эзэмшихэд зориулав

  • ​Органик хими- II, 2013

    Органик хими- II, 2013

    Зохиогч: Нанзадын Цэвэгсүрэн , Далантайн Монхообор

    ISBN код: 978-99962-3-207-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 474

    Жин: 1190 гр

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 290 x 205 x 25 мм

    Үнэ: 32000₮

    Шинжлэх ухаан техникийн дэвшил, дэлхийн хүн амын өсөлт, хүний хэрэгцээ шаардлага хязгааргүй нэмэгдэж байгаа өнөө үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг органик бордоо, пестицид, тэжээлийн нэмэлтгүйгээр, эрчим хүчний салбарыг органик нүүрс- устөрөгчийн түлш, нүүрсгүйгээр, аж үйлдвэрийн салбарыг полимер материал, органик будаггүйгээр, анагаах ухааныг нийлэг, органик бодис- эмгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Химигүйгээр хөгжих боломжгүй учраас химийн үйлдвэрлэл, химийн бодисын хэрэглээний хүрээнд түүний эерэг болоод сөрөг талуудыг зөв балансжуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Уг сурах бичиг нь нийт 20 бүлгээс бүрдэх бөгөөд оюутны бие даан суралцах нөхцлийг бүрдүүлэх үүднээс бүлэг тус бүрийн төгсгөлд асуулт, бодлого, дасгалуудыг оруулж өгсөн байна.

  • Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж ном хямдарлаа

    #Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж ном хямдарлаа

    Тав тухтай, эрүүл амьдралыг эрхэмлэдэг хүмүүс анхаарна уу!!

    Та номыг худалдан авбал:

    – Төрөл бүрийн мод, жимсний бут, цэцэгс, ургамлыг тарьж ургуулах

    – Арчлах, хэлбэржүүлэх, үржүүлэх, шилжүүлэн тарих

    – Бордоог ангилах, хэрэглэх, хортон шавьж устгах аргыг сурч өөрийн гараар цэцэрлэгээ байгуулах болно.

    #Та номыг уншвал:

    * Мод бутыг үржүүлэх аргуудыг нарийвчлан тайлбарлаж, зүсэж, нийлүүлж, залгалт хийж буйг зургаар харуулсан байгаа.

    * Чацаргана, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, алим, чавгыг тарих, арчлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зураг, тайлбар оруулсныг харах болно. #Бидний эргэн тойрондДэлхий улс орнууд хурдацтай хөгжин, хотууд өргөжин тэлэхийн хэрээр хүмүүсийн нягтаршил, бохирдол ихсэж, оршин суугчдын эрүүл, экологийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал хүндэрсээр байна. Корона вируст халдварын тархалт ч хүн төрөлхтний амьдралын хэв маяг буруу байгааг харууллаа. Хүмүүс байгальтай ойр, хотоос зайдуу, хувийн байрандаа амьдрах, аль болох төвлөрлөөс зугатахыг эрмэлзэж байна. Хот суурин, амьдарч буй орчноо ногоон байгууламжтай болгох нь өвчлөл, стресс дарамтаас өөрсдийгөө хамгаалах гол арга юм.

    * Цэцэрлэг, ногоон байгууламж нь зуны хэт халалтыг бууруулан, хавар намар өвөлд салхи, шороон шуурганаас хамгаалж, агаарын бохирдол, дуу чимээг багасгах, нүүрсхүчлийн хийг бууруулах бөгөөд хүмүүсийн ядаргааг тайлж амраадаг.

    * Цөөрөм, нуур зэрэг усан байгууламж нь байгалийн хаягдал усыг цэвэрлэж, мод бут сөөг болон ургамлын навч, мөчир, өвслөг иш зэрэг нь дуу чимээг багасгана. #МУИС-ийн эрдэмтдийн бичсэн

    * “Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж” номонд цэцэрлэг ногоон байгууламжийн ач тус, ангилал, төлөвлөлт, мод, бут сөөгийг хүлэмж болон ил талбайд тарьж ургуулах зэрэг олон мэдээлэл багтжээ.

    Энэ номыг хот төлөвлөлт, ландшафт архитектур, газрын менежмент, ойн үйлдвэрлэлийн техник технологи, байгаль орчны нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчин судлал, биологи, экологи, инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, хот төлөвлөлт, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн чиглэлээр сонирхогч хүн бүр ашиглах боломжтой юм.

  • “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020 2 дэвтэр

    “ӨРНӨДИЙН ИРГЭНШЛИЙН ТҮҮХ”, 2020  2 дэвтэр

    Зохиогч: Б.Чинзориг

    Редактор: Ж.Урангуа

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 1-р дэвтэр: 978-9919-504-37-3
              2-р дэвтэр: 978-9919-504-38-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 1-р дэвтэр: 348,  2-р дэвтэр: 452
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 59.000

    Эдүгээ Өрнөд Европын буюу “Барууны”, “Өрнийн” иргэншил нөлөөлөөгүй нэг ч хүн, нэг ч газар орныг та дэлхий ертөнцөөс хайгаад олохгүй. Бидний амьдралд энэ иргэншлээс улбаатай улс төр, нийгэм, соёлын байгуулал, сэтгэлгээ гүнзгий нөлөөлж байна. Тиймээс Өрнөд Европын иргэншлийг ул сууртай судлахын хэрээр та өөрийн оршин буй цаг үе, орон зайгаа улам сайн ойлгон ухаарч чадна.

    МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын шинэчлэлийн хүрээнд хэвлэгдсэн “Өрнөдийн иргэншлийн түүх” хэмээх энэ сурах бичиг түүх сонирхон судалж буй таны гар дээр очиж байна. Энэ сурах бичиг нь Критийн Минойн иргэншлээс Хүйтэн дайныг дуусах хүртэл нийт 4000 орчим жилийн түүхийг  он цагийн дагуу 16 бүлэгт хувааж бичсэн бөгөөд Эртний үеэс Шинэ үеийг хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (I-VII бүлэг), Шинэ Үеэс Хүйтэн дайныг дуусах хүртэлх үеийн түүхийг нэгэн дэвтэр (VIII-XVI бүлэг), нийт хоёр дэвтэр болгон толилуулж байна. Дэвтэр тус бүрийн эхний хэсэгт түүхийн үйл явцыг тайлбарлаж, удаах хэсэгт түүхэн асуудалд холбогдох анхдагч сурвалжуудыг багтаажээ.

    Энэ сурах бичиг нь хэдийгээр Өрнөдийн иргэншлийн түүхээр дагнан бичигдсэн боловч дэлхийн түүхийн өргөн хүрээг хамарна. Зохиогч Өрнөдийн иргэншлийн сонирхолтой “юм бүгдийг багтаасан” нэвтэрхий толь болсон сурах бичиг бичихийг зориогүй, харин эдүгээ дэлхийн өнгө төрхийг тодорхойлж буй энэ иргэншлийн туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе тус бүрийн онцлогийг тодорхойлсон үндсэн асуудлуудыг тодорхойлж, түүгээр дамжуулан дэлхийн түүхийн үйл явцад нөлөөлсөн нөлөө, шалтгаан, үр дагавар, нөхцөл байдлыг энгийн ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлахыг хичээсэн юм.

    Түүхийг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр авч үзэж тайлбарлан бичих гэж оролдсоноор энэ сурах бичиг оюутан танд улс төрийн “уйтгартай, нуршуу” үйл явдлуудын дараалал уншиж цээжлэх бус, харин түүхийн олон талт асуудлуудыг сонирхолтой, өөр хоорондоо уялдаатайгаар өргөн хүрээнд ойлгож тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.  

    Тус сурах бичиг дараах зүйлсээр өмнөх сурах бичгүүдээс давуу талтай болсон:

    • – Түүхэн үйл явцыг асуудалд төвлөрүүлж, глобал перспективээр харж бичих арга зүйн дагуу бичиж тайлбарласан.
    • – Урьд өмнө сурах бичигт тусгагдаж байгаагүй олон түүхэн сэдэв, асуудлуудыг хамарсан.
    • – Орчин цагийн суралцахуйн орчинд нийцсэн, олон зорилго, хэв маяг бүхий дидактик шийдлүүдтэй зохиогдсон.
    • – Оюутанд “анд нөхөр” болохуйц, олон улсын жишигт ойртсон дизайнтай хэвлэгдсэн.
    • – Сайтар шилж сонгосон 27 анхдагч сурвалжийг дидактик шийдэлтэй хавсаргасан. Анхдагч сурвалжуудын дийлэнх нь урьд өмнө монгол хэлээр хэвлэгдэж байгаагүй.  
    • – 27 газрын зураг, 140 гэрэл зураг, 6 бүдүүвч, 3 хүснэгт агуулсан.
    • – Нэр томьёоны тайлбар, нэрийн хэлхээс үйлдэж багтаасан.

    Энэ сурах бичгийг дэлхийн түүх сонирхон судлахыг хүсэж буй оюутан суралцагч, багш судлаач хэн бүхэн уншиж, ашиглаж болно. 

  • “ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020

    “ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020

    Зохиогч: Б.Алтангүл, Б.Арьяажав, Ц.Баттулга, Р.Батсүрэн, Д.Баярсайхан, С.Булгантамир, С.Дэмбэрэл, Б.Дэмбэрэлмаа, Д.Майсүлд, Л.Солонго, Д.Ундрах, Б.Пүрэвсүрэн, Г.Эрдэнэнаран, Д.Энхжаргал, Г.Эрдэнэчимэг

    Редактор: Д.Баярсайхан

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-29-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 460
    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 47.100

         

    Хүн төрөлхтний  бүтээн бий болгож, хувирган өөрчилж, устгаж мөхөөсөн олон соёл иргэншлүүд нь дэлхийн түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг билээ. Соёл иргэншлийг  ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи зэрэг олон ойлголтын цогц нийлэмж ч гэж үзэж болно..

        Өрнө дорнын их сургуулиудад баримталдаг жишгийн дагуу хийгээд түүхийн он цагийн хэлхээг баримтлан, соёл иргэншлийн үечлэлийг үндэслэн бичсэн энэхүү сурах бичигт “соёл иргэншил” (civilization) хэмээх ойлголтыг хамгийн өргөн, түгээмэл агуулгаар буюу тодорхой нийгэм, соёлын олонлогийн бүтээж бий болгосон, хүн төрөлхтний биет болон биет бус соёлын өв санд хувь нэмэр оруулсан ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг, шинжлэх ухааны мэдлэг зэрэг оюуны болон эдийн соёлын бүрдлийг хамтатган багтааж өгүүлэхийг зорилоо.

  • “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    “ХЭЛ ЭЗЭМШИХ ОНОЛ АРГА ЗҮЙ”, 2020

    Зохиогч: Д.Сайнбилигт, Б.Мөнгөнцэцэг, Л.Солонго, Г.Бат-Учрал, Б.Анхбаяр, М.Чаминцэцэг

    Редактор: Д.Сайнбилигт

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-504-28-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 471

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

    Үнэ: 33.000

    Хүн төрөлхтний түүх, соёл иргэншил, мөн чанарыг хэлгүйгээр төсөөлөх аргагүй. Хүн хаана ямар ч нөхцөлд, хэдүүлээ ч байсан хоорондоо хэл авалцан ойлголцож, харилцаж чадна. Энэ гайхалтай чадварыг бид хэрхэн эзэмшиж, уламжлан дамжуулдаг вэ? Хэл яриа хүний хөгжилд ямар нөлөөтэй вэ? Бид хэлгүй байсан бол ямар байдалтай байх бол? гэх мэт олон асуулт хариултаа нэхсээр, эрдэмтэн судлаачид эдгээр асуултын заримд нь тодорхой хэмжээнд хариулт өгсөөр байна.

    Энэхүү сурах бичигт бихевиоризм, нативист онол, когнитивизм, конструктивизмын онол чиглэлийн хүрээнд хэл шинжлэл, тархи мэдрэл судлал, боловсрол сэтгэл судлал, нийгэм соёл, цахим оюун зэрэг олон салбар шинжлэх ухааны уулзварт хэл эзэмшихүйн холбогдох онол арга зүйг тайлбарлан таниулахын зэрэгцээ, бүлэг тус бүрийн төгсгөлд тухайн сэдэвтэй холбоотой хэлэлцүүлгийн асуулт, үг хэллэг, нэмэлт унших хэрэглэгдэхүүнийг шигтгэж өгснөөр хувиар болон баг хамт олноороо гүнзгийрүүлэн суралцах боломжийг бүрдүүллээ. 

    Та бүхэн МУИС-ийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээлээр дамжуулан эх хэл болон хоёрдогч хэл сурч эзэмших нарийн төвөгтэй үйлийн учрыг олж хужрыг тунгаан, “Хэл эзэмшихүй” бол бие хүний оюун тархи хийгээд төлөвшлийн суурь, хөгжлийн түлхүүр, харилцааны гол хөдөлгөгч хүч, өөрийгөө болон өрөөлийг танин мэдэх чухал хэрэглүүр гэдгийг ухаарч, хэлэнд улам шамдан суралцах арга ухаанаа олно хэмээн найднам.  

  • “Монгол улсын түүх” ном нь айл бүрийн номын санд зайлшгүй байх сайхан бүтээл болжээ.

    МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ

    #Түүх эхлэхийн өмнө
    Эртний хүмүүс Монгол нутагт суурьшиж, анхны соёлыг буй болгосон үеэс эдүгээг хүртэлх Монголчуудын түүхийг харуулсан томоохон бүтээл таны гар дээр очиж байна.
    МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш нар “Монгол улсын түүх” номыг туурвихдаа түүхэн үйл явдал, он цагийн хэлхээсийг тоочин бичихээс татгалзан, сэдэв, бүлэг бүрдээ асуудал дэвшүүлж, эх сурвалж, зураг, баримтуудыг түлхүү чигжиж оруулжээ. Тийм учраас би энэ номыг босон суун гараасаа салгалгүй уншиж, түүхэн үйл явдалд автаж, Монгол Улсынхаа мандан бадарч, уруудан доройтсон үес, дэлхийн түүхэнд үлдээсэн арилшгүй мөрүүдийг мөшгин, баялаг мэдээллээр оюунаа цэнэглэв.
    “Монгол улсын түүх” ном нь айл бүрийн номын санд зайлшгүй байх сайхан бүтээл болжээ.
    #Монголын түүхийг дэлхийн түүхээс салган үзэх боломжгүй
    Нарны аймгийн 9 гарагийн нэг дэлхий дээр газарзүйн өвөрмөц тогтоц бүхий 5 тивийн, 6 өөр цаг уурын бүсэд олон янзын шашин шүтлэгтэй, дахин давтагдашгүй соёл, түүх бүхий 195 улс оршин тогтнож, дэлхийн нийт хүн амын тоо 7.5 тэрбумд хүрээд байна.
    Тэд иргэншлийн хувьд нүүдэлчин ба суурьшмал гэсэн оршин амьдрахуйн хоёрхон хэв маягт хуваагддаг. Монгол бол нүүдэлчдийн соёл иргэншлийн дэлхийн төв, нүүдэлчдийн соёл иргэншил бол байгальд ээлтэй, хүнд хамгийн дархлаа сайтай соёл иргэншил гэж болно.
    Гэтэл нүүдэлчдийн нийгэм бүдүүлэг, зэрлэг хэмээн үздэг европ төвт болон хятад төвт үзэл дэлхийн түүх бичлэгт хүчтэй хэвээр байгаа нь харамсалтай. Сүүлийн үед энэ онолын алдаа мадгийг хүчтэй шүүмжилдэг онолын шинэ чиг хандлага буй болоод байна. Энэ нь нүүдэлчдийн төр, нийгмийн байгууллыг үл ойшоох, овог аймгийн бүтэцтэй, нүүдэлчин ахуйтай, ураг төрлийн зохион байгуулалттай нийгэм гэсэн загвар ойлголт дэлхий нийтэд тогтсоныг шүүмжилж, уг онолоос татгалзаж эхэлснийг хэлж буй ажээ.
    Үнэндээ бол төр, улс гэдэг ойлголт нь монгол нутагт анхлан биежиж бий болсон.
    Улс гэдэг нь тусгаар тогтносон, халдашгүй бүрэн эрхтэй, түүнийг нь дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэсэн нутаг дэвсгэр, хил хязгаартай, эдийн засаг, соёл, зан зашил бүхий хүмүүсийн нэгдэл, холбоо юм.
    Улс хэмээх үгийн язгуур “газар нутаг”-аа хамгаалах, “улс орондоо эзэн” болох тэмцлийг эхлүүлсэн түүхэн хүн бол монголчуудын хувьд Хүннү гүрний их хаан Модун Шаньюу билээ. Тэрээр цэрэг зэвсгийн хүчээр улс орноо төвшитгөж, Ази Европыг холбосон дэлхий дээрх нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнийг үүсгэн байгуулсан нь МЭӨ 209-93 оныг хүртэл оршин тогтнож байлаа. Хүннү гүрэн нь өмнөд талаараа Цагаан хэрэмээс Тэнгэр уул, баруун талаараа Тэнгэр уулаас хойшлон Эрчис мөрөн, Хойд талаараа Эрчис мөрнөөс Амар мөрөн, зүүн талаараа Амар мөрнөөс Сунгари мөрөн дамжин Цагаан хэрэм хүрч байжээ.
    Үүнээс хойш бүрэлдсэн Сяньби, Нирун, Түрэг, Уйгур, Кидан улсуудын араас нүүдэлчдийн төдийгүй дэлхий дахинаа алдараа цуурайтуулсан нэгэн их улс мандан дэлгэрсэн нь Их эзэн богд Чингис хааны 1206 онд үүсгэн байгуусан, түүний үр ач нарынх нь 1368 он хүртэл 162 жил залгамжлан удирдсан Их Монгол Улс юм.
    Их эзэн богд Чингис хаан нүүдэлчдийг эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчээр дарах гэж оролдсон Алтан улс, худалдаа наймааны гол сувгийг нь хааж эдийн засгийн аргаар боох гэж оролдсон Тангуд улс, элчийг хөнөөж дипломат ёсыг зөрчин басамжилан доромжилсон Хорезмын вант улс зэрэг тусгаар тогтнолд нь шууд халдсан улсуудтай тэмцэлдэж эрхэндээ оруулсан нь нийт 33 сая квадрат километр нутгийг хамарч байжээ. Монголчууд ийнхүү дэлхийн түүхнээ хамгийн том, хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан юм.
    Их эзэн богд Чингис хаанаас хойш, түүний үр ач нарын үед Их Монгол Улс улам бүр өргөжин тэлсээр өнөөгийн БНХАУ, Төвд, Монголын нутгийг хамарсан Юань гүрэн, өнөөгийн Казакстан, Киргизистан, Узбекистан, Таджикстан, БНХАУ-ын Шинжаан Уйгарын нутгийг хамарсан Цагаадайн улс, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армян, Азербайджан, Гүрж, Турк, Пакистаны нутгийг хамарсан Ил хаант улс, өнөөгийн Болгар, Крим, Умард Кавказ, ОХУ-ын Астархан мужийг хамарсан Алтан ордны улс хэмээх дөрвөн том засаг захиргааны нэгжид хуваагджээ. Энэ тэлэлт XIII-XV зууны дэлхийн түүхийг орвонгоор нь эргүүлсэн юм.
    Монголын эзэнт гүрний хаанчлалын үед монголчууд, өөрсдийн анх санаачилж, “алтан гэрэгэ” бүхий хааны элч нараар дамжуулан хэрэгжүүлж эхэлсэн дипломат ёс, дипломат хүч, эдийн засгийн хүчийг сонгодог утгаар нь бүрэн ашиглаж, 200 жил ЕвроАзийг төвшитгөн хөгжүүлсэн байна.

    Газар нутаг, эрх мэдлээ булаалдаж, мөн шашин хоорондын мөргөлдөөний улмаас хэмлэлдэн тэмцэж байсан улсууд Монголын эзэнт гүрний захиргаанд орсноор үймээн самуун, тэмцэл нь зогсож бүх талаар хөгжих, цэцэглэх боломж бүрдсэн. Энэ бол хөдлөшгүй, гарцаагүй үнэн бөгөөд Монголын түүхийг дэлхийн түүхээс салган үзэх боломжгүй юм.
    Та “Монгол улсын түүх” номын II, III, IV бүлгээс монгол нутагт хүмүүс суурьшиж, ан гөрөө, аж ахуй эрхэлж, нийлж нэгдэн амьдарснаас эхлээд Монголын эзэнт гүрнийг байгуулан дэлхийг донсолгосон үйл явдлууд, түүхэн зураглал, баримт сэлт тод дүрслэгдсэн байгааг унших болно.
    Цааш Монголын эзэнт гүрний дараах үе, XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон, 1911 оны Үндэсний хувьсгал: Монголчуудын сэргэн мандалтын эхэн, Үндэсний ардчилсан хувьсгалын үе, Тусгаар тогтнолын бэхжилт, социализм байгуулах оролдлого, Ардчилал шинэчлэлийн үеийн Монгол Улс хэмээн үргэлжилнэ. Та шимтэн уншаарай.

    #Сонирхуулахад
    Монголчууд 1911 оны сүүлээр тусгаар тогтносон улсаа байгуулж чадсан. Энэ үеэс өөрийн улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх, үндэстэн-улсын эрх, оршин тогтнолыг түүхээр зөвтгөн тайлбарлахыг Засгийн газар болон хувь хүмүүс оролдох болсон билээ. Тэдгээр оролдлогуудын нэг нь Олноо өргөгдсөн Монгол Улсын албан ёсны түүх болох “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шаштир” хэмээх 2 дэвтэр бүтээл байв.
    Монгол Улс 1921 оны сүүлээр түүх судлалын анхны байгууллага Судар бичгийн хүрээлэнг байгуулав. Түүнээс 40 жилийн дараа 1961 онд Түүхийн хүрээлэн байгуулагдсанаар түүхийн ухааны мэргэжлийн байгууллага бий болжээ.
    1920-иод оны дунд үед Ж.Цэвээн “Монгол Улсын товч түүх”, дараа нь А.Амар “Монголын товч түүх”-ийг бичсэн нь 40-өөд оны дунд үе хүртэл Монголын түүхийн гол үзэх ном болж байв.
    Дэлхийн II дайны дараа хөрш улсууд монголын тусгаар тогтнолыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр БНМАУ-ын түүхийг шинэ онол, арга зүй, агуулга, хандлагаар судлах түүх судлалын хөгжлийн цоо шинэ үе эхэлсэн. Тусгаар тогтносон Монгол Улсын албан ёсны түүхийг ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламж, хяналтын дор 1950, 1960-аад оны дунд үед тус тус бичиж хэвлүүлжээ. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхнээс түүхийг улс төр, үзэл суртлын бүрхэвчгүй бодитоор авч үзэхийг эрмэлзэх болж, түүхчдийн өмнө архив нээлттэй болсон.
    1990 оны эхээр Монголд ардчилсан шинэ үе эхэлж, тэр цаг үеэс манай түүхчид хэзээ ч байгаагүй ихээр өнгөрсөн цаг үеийг сонирхон судлах болсон юм. Тэгээд түүхийн судалгааны төрийн болон хувийн хэвшлийн маш олон байгууллага байгуулж, асар олон тооны бүтээлүүдийг туурвиж, хэвлүүлж эхэлсэн.

    МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ
    1999 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар судлаач эрдэмтэд, тэргүүлэх түүхчид хамтран “Монгол Улсын түүх” хэмээх таван боть зохиол туурвисан билээ.

    МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш нарын хамтран бичсэн “Монгол улсын түүх” ном нь дээрх таван боть бүтээлийн агуулгыг бүрэн багтаасан, жирийн иргэд, түүх сонирхогч хэн бүхэнд мэдлэгээ тэлэх, түүхээрээ бахархах боломжийг олгосон сайхан туурвил болсон юм.

  • Илтгэх урлагийн онол, арга зүй сурах бичгийн тухай


    Ажил хэрэгч хүмүүсийн ширээний ном

    Бидний өдөр тутмын амьдрал, ажилд харилцаа чухал. Харилцааг ойлгомжтой, амжилттай өрнүүлэх арга нь зөв ярьж, танилцуулж, хэлэлцэх явдал билээ. Өөрийгөө зөвөөр ойлгуулах, ажил хэргээ амжилттай удирдан явуулах хэрэгцээ хүн бүрт бий. Жирийн нэг чалчаа яриа, хэвийн үгсээр тэр хэрэгцээг хангах боломжгүй.

    Та “Илтгэх урлагийн онол, арга зүй” номыг уншвал амжилтанд хүрэх, бусдыг удирдах, эзэмдэх урлагтай танилцаж, шинэ мэдээлэл, мэдлэгээр тархиа цэнэглэж, бодит жишээ баримтууд, сонин сайхан ярианд автаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээх болно. Харин дараа нь та энэ бүтээлийг ширээн дээрээ байнга тавьж, үе үе эргүүлэн харж байх болов уу гэж найдна. Ингээд номын агуулгаас товчхон танилцуулъя.


    Илтгэх урлаг ба амжилт

    Илтгэх урлаг нь эмх цэгцтэй сэтгэж, түүнийгээ яруу сайхнаар олон нийтэд дамжуулах, сонсогчдод итгэл үнэмшил төрөхүйц баталгаатай, сонин содон жишээ баримтад түшиглэн итгүүлж өгүүлэх урлаг юм.

    Энэ урлаг хүнийг хөгжүүлж, өөрт итгэх чадварыг бий болгох замаар өөрийг нь өөрт нь танин мэдүүлэх, нийгмийн орчинг өөрчлөгч, шинэчлэгч ухаан юм. Хүн өөрийгөө сайтар таньснаар бусдад өөрийгөө зөв ойлгуулж, нийгэмд эзлэх байр суурь нь тэр хэрээр бэхжинэ. Тэгээд нийгэмд танигдаж, хариуцлага үүрч, ухаан санаа нь тэлж хүчирхэг бие хүн болж төлөвшдөг. Илтгэх урлагийн гол зорилго бол сонсогчдод мэдээ мэдээлэл түгээж,  тэдний итгэл үнэмшлийг өөртөө татаж, тэднийг манлайлах үйл хэрэг юм.

    Илтгэх урлагийг сайн эзэмшсэн хүн бусдын хүндлэл, дэмжлэгийг хүлээдэг. Бусдын хүндлэл, дэмжлэгийг хүлээж чадсан хүн амжилт, алдар хүндийг араасаа дагуулдаг жамтай. “Цаг хугацаа урсан өнгөрөх ч хэлсэн үг мөнх үлддэг”, “Амжилтын тухай бодвол амжилт ирдэг, айдсын тухай бодвол айдас ирдэг” гэдэг дээ.

    Уран илтгэх ухаан нь урлаг уу, шинжлэх ухаан уу?

    Зөв сайхан найруулах аргуудыг өргөн ашиглаж, үгийг амилуулан увидасжуулж, илтгэгчдийн авъяас чадварын хэрээр сонсогчийн сэтгэл зүрхийг догдлуулж, үзэл бодлыг урвуулан татах шинжтэйн хувьд уран илтгэл бол урлаг гэдгийг орчин үеийн судлаачид, илтгэгчид хүлээн зөвшөөрчээ.

    Харин илтгэх урлагийн түүхэн хөгжил хувьсал, түүний үндсэн ба тусгай зорилго, зорилт, хүрэх үр дүн хийгээд хэрхэн илтгэлийн сэдвээ зөв сонгох, илтгэл бэлдэх үйл явц, илтгэлийг бусдад хүргэх арга замууд, түүнээс гарах үр дүн зэргийг цогцоор нь шинжлэх талаасаа бол шинжлэх ухаан гэгддэг.

    Илтгэх урлаг хүмүүс хоорондын харилцаанаас эхтэй учраас боловсролын хамгийн эртний салбар гэдэг.

    Түүхийн мэдээгээр бол эртний Грект илтгэх урлагийн анхны сургуулийг шүүхийн мэтгэлцээний үйлтэй холбогдуулан Карокс гэх мэргэн сурталтан анх нээж, түүний хөгжилд Эзоп, Изократ, Демосфен, Платон, Аристотель, Сократ,  зэрэг олон мэргэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

    Дэлхийн хоёрдугаар дайны дараа Английн ерөнхий сайдаар ажиллаж байсан Уйнстон Черчилл “Илтгэх урлаг бол дэлхий дээрх бие даасан хүч мөн” гэж тодорхойлсон. Тэрээр аугаа илтгэгч, удирдагч байлаа.

    Илтгэх урлагийн хүч

    Монголчуудын яруу өгүүлэхүйн ухаан, яруу илтгэхүйн эрдэм, хэлж илэрхийлэх ур чадвар эртний уран зохиолын шад шүлэг, ерөөл, билиг үг, зүйр цэцэн үг, сургаал үгсэд илэрхий харагддаг. Хүннү их гүрний хаан Модун Шанью “Аливаа үндэстний оршин тогтнохуйн үндэс нь газар юм” гэсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Талын язгууртан, нүүдэлчдийн хүн төрөлхтний утга соёлын арвин сан хөмрөгт оруулсан алдарт “Монголын нууц товчоо”-нд маш олон цэцэн билигтэй, онч үг байдаг нь тусгай судлагдахуун болсон юм.

    Ингээд Чингис хаанаас эхлээд аугаа илтгэгч удирдагчдын чадвар, илтгэх урлагийг эзэмшин үгийн хүчээр ялалт, хувьсгал хийсэн талаар дэлгэрэнгүй өгүүлнэ.

    Нэгэн сонирхолтой жишээ дурдахад, Вашингтоны Армийн академийн цэргийн урлагийн тэнхимийн ханан дээр гуч гаруй зураг залаастай байдаг бөгөөд хамгийн эхэнд нь мянганы суут жанжин Чингис хааны маань хөрөг хэлсэн үгтэйгээ байдаг ажээ.

    Илтгэх урлаг байгалиас заяадаг зүйл үү, хичээл зүтгэлээр сурч даддаг зүйл үү?

    Энэ асуултад илтгэх урлаг судлаачид, уран илтгэгчид “Хичээл зүтгэлээрээ суралцдаг дадал, чадвар, хэвшил” хэмээн хариулж баталгаа болгон олон арван түүхэн үйл явдал, үе үеийн илтгэгчдийн намтар, баримтаар жишээ авчээ. Тухайлбал, эртний Грекийн их илтгэгч Демосфен ээрүү тулитраа хэлтэй, бөгтөр үзэмжгүй нэгэн байж. Тэрээр хэлний гажгаа засахын тулд далайн эрэг дээр амандаа чулуу хийгээд чанга дуугаар яруу найраг уншиж эхэлсэн гэдэг. Демосфен өгсүүр өөд чанга хашгиран гүйсээр амьсгалаа задалж, цээл тунгалаг дуутай болсон ба хурц үзүүртэй мэснүүдийн дунд олон цагаар дасгал хийсээр бөгтөрөө тэгшилж өв тэгш уран илтгэгч болсон байна.

    Мөн Америкийн цагаан ордонд ерөнхийлөгчийн илтгэлээ бэлддэг тусгай өрөө байдаг бөгөөд үе үеийн ерөнхийлөгч нь олон цагаар бэлтгэл хийн хэлэх үгээ урьдчилан эзэмшдэг уламжлал тогтжээ.

    Хүн төрөлхтний түүхэнд чухал хувь нэмэр оруулсан олон үйл явдалд үгийн хүч увидасыг ашигласан билээ. Тухайлбал хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг 1963 оны наймдугаар сарын 23-ны өдөр Авраам Линкольний хөшөөний өмнө цугласан олон мянган хүний өмнө “Надад мөрөөдөл бий” илтгэлээ тавьж, тэнд цугласан олонд “Энэ ертөнцийн бүх хүн арьс өнгө, үндэс угсаагаараа үл ялгарч, бүгд тэгш эрхтэй байх ёстой” гэдгийг үгийн хүчээр нотолж, итгүүлж чадсан юм.

    Орчин үед илтгэх урлаг улам эрэлттэй болсноор улс төр, бизнес, хэвлэл мэдээлэл, шашин, боловсролын гээд олон салбарт хүрээгээ тэлж, мэргэжил бүрийн онцлогтой уялдан салбарлан хөгжиж байна.

    Хэл сэтгэхүйн харилцаа, хамаарал

    Хэлийг сэтгэхүйгээс салгаж үзэх, хэлийг сэтгэхүйтэй адилтгаж үзэх нь хоёул эндүүрэл юм. Хэлнээс тасархай хоосон сэтгэхүй байж болохгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс үгийн бааз суурь дээр сэтгэдэг.

    Сэтгэхүйн боломжийг хэлний чадвараас салгах аргагүй. Хэл нь утга агуулсан бүтээл юм, харин сэтгэх гэдэг нь хэлний тэмдгийг ажиглах ажиллагаа явуулах гэсэн үг юм.

    Сэтгэхүй бүхлээрээ хэлэнд хамаатай бус бол хэл мөн бүхлээрээ сэтгэхүйд хамаарахгүй. Мэдээллийг бататгах, дамжуулах, хадгалах зэмсэг болохын хувьд хэл нь сэтгэхүй болон бодит ертөнцийг таньж мэдэхэд чиглэсэн, энэхүү мэдлэгээ хүний ухамсарт тусгахад чиглэсэн хүний оюуны бүхий л үйл ажиллагаатай холбоотой. Гэхдээ хамтдаа нэгэн цогц болох хэдий ч хэл ба сэтгэхүй яг адил зүйл биш. Тэдгээр нь олон цэгт давхцах боловч бүрэн дүүрэн давхцахгүй.

    Хэл ярианы гол үндэс бол харилцаа юм

    Амьдрал, амжилт гэдэг нь үнэндээ сайн харилцаа юм. Монголчууд олны дунд үгээ бэхэл гэдэг. Уур бухимдалтай, яаруу сандруу ямар ч үед харилцаа гэдэг эмзэг ханыг гэмтээж болохгүй. Харилцах явцад гаргасан алдаа хэн нэгнийг гомдоож, сэтгэлд нь сэв суулгадаг. Дараа нь түүнийг өөрчлөх, алга болгох боломжгүй. Таны болгоомжгүй харилцаа хэн нэгний сэтгэлийн мухарт шарх болон үлдэнэ. Тиймээс “Таныг хүмүүс тойрон хүрээлэхгүй байгаа бол харилцаагаа эргэн нэг хараарай” хэмээн харилцааны онолчид сургадаг.

    Мөн хүмүүсийн хооронд анх үүсэж буй харилцааны хамгийн тааламжит хэсэг бол инээмсэглэл юм. Инээмсэглэлийн дараа мэдээж гар барилт. Танилцаж буй хүнийхээ гарыг бүтэн чанга атгаж нүд рүү нь эгц хар, эмэгтэй хүнтэй танилцаж буй бол эхэлж гараа сунгаарай.

    Зарим хүн эх хэлээ бүрэн эзэмшиж таниагүй, монгол хэлээрээ зөв сайхан харилцаж чадахгүйгээсээ болж харилцааны алдаа гаргах нь олон. “Аягүй сайхан дуу, аймаар гоё байсан, тээ, одоо, эсвэл” гэх сул үгсийг тоть мэт давтах нь яриаг ойлгомжгүй, ядмаг болгодог.

    Ярианы хэлийг олон түмэнд ойр дотно, уян зөөлөн, соёлтой болгодог зүйлс нь монгол уламжлалт ёс заншил, эерүүлэл, цээрлэл, хүндэтгэл үгсийн баялаг сан билээ. Хүндэтгэлийн үгсийг зөв сайхан хэрэглэж сурах нь яриаг зөөлөн, амттай болгоно. Буруу зөрүү ярьсан хүнийг “худалч, тэнэг” гэж загнахын оронд “Та ташаарч байна, та андуурсан байлгүй дээ” гэж хэлэхэд тухайн хүн аядуухан хүлээж авна. “Дондог өвчин туссан байна” гэхийн оронд “Бие нь тааруу байна, чилээрхүү байна” гэх, шууд өөрийгөө зөвтгөлгүй “Буруу ч байж болно, уучлаарай, үнэн болов уу гэж бодож байна” гэвэл харилцаа зөөлөрнө.

    Илтгэх урлагийн онол, арга зүй номд энэ мэтчилэн сонирхолтой жишээ, баримтууд олон бий.

    Цаашлаад, танхимыг бүрэн эзэмдэж, хүмүүсийг суудлаасаа өндөлзтөл, ялаа ниссэн ч сонсогдтол ярих, сонсогчидтойгоо сэтгэл зүрхээрээ холбогдох, гайхмаар биширмээр илтгэлийг хэрхэн бэлтгэх талаар нэгбүрчлэн зааж, илтгэл, эссе бичих арга технологийг дэлгэрэнгүй, ойлгомжтой заасан байгаа шүү.

    МУИС Пресс хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэ бүтээлийг МУИС-ийн багш, докторууд хамтран бичсэн бөгөөд хэл найруулга, утга агуулга сайн, бүх насныхан унших, ашиглах боломжтой сайхан ном болсныг онцолж байна.

    Та номыг худалдан авахыг хүсвэл коммент хэсэгт утасны дугаараа үлдээн захиалга өгч болно. Мөн хөл хорионы дараа МУИС-ийн төв номын сангийн 1 давхарт байрлах номын дэлгүүрээс аваарай .