Зохиогч: admin

  • “Төлөвшил, хүмүүжил, хөгжил”, 2021

    “Төлөвшил, хүмүүжил, хөгжил”, 2021

    Зохиогч: Ж.Даваа

    ISBN: 978-9919-20-914-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 168

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 204 х 141 х 8 мм

    Үнэ: 15.000₮

        Монгол иргэн бие хүний төлөвшлийн нийгэм сэтгэл зүйн асуудал, цахим тоглоом ба хүүхдийн хөгжил, хүмүүжил, сэтгэл зүйн зөвлөгөө ба ертөнцийг үзэх үзэл, үхлийн талаар айдас ба түүнийг зохицуулах асуудал, харилцааны соёлыг эзэмших нь ёс суртахууны хэм хэмжээнд өөрийгөө захируулах чухал алхам зэрэг асуудал сонирхол татсан хэвээр байна.  Уг асуудлуудыг хөндөн тайлбарлахаар энэхүү номыг эрхлэн гаргажээ.

  • “Монгол орны биологийн олон янз байдал”, 2019

    “Монгол орны биологийн олон янз байдал”, 2019


    Зохиогч: С. Гомбобаатар

    Хэвлэлийн газар:  “Монголика”

    ISBN: 978-9919-9518-0-1

    Хэл: Монгол, Англи

    Хуудасны тоо: 468

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 204 х 142 х 22 мм

    Үнэ: 40.000₮

        Манай оронд өнөөгийн байдлаар бүртгэгдсэн нугаламт амьтдын зүйлийн нэрсийг олон хэл дээр нэгтгэн цогц бүтээл болгох нь дотоод, гадаадын эрдэмтэн судлаач, оюутан сурагчид, хөтөч, аялагч, жуулчдад Монгол орны нугаламт амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, ангилал зүй, тархалтын талаар мэдээ, баримтыг хүргэх, зүйлийг зөв тодорхойлох, нугаламт амьтдын талаар мэдээ, баримтыг цуглуулж, мэдээллийн сан байгуулахад ач холбогдолтой. Иймээс энэхүү бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.

  • “ФИЛОСОФИ Сурах бичиг” , 2020

    “ФИЛОСОФИ Сурах бичиг”, 2020

    Зохиогч: Ц. Гомбосүрэн

    Редактор: М. Отгонбаяр

    ISBN: 978-9919-23-528-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 560

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 254 х 177 х 24 мм

    Үнэ: 35.000₮

        Философийг бүхэлд нь шинжлэх ухаан гэвэл өрөөсгөл дүгнэлт болохыг, тийм дүгнэлт бол философид шинжлэх ухааны зарим элемент ба зарим зарчим агуулаагддагийг дөвийлгөсний үр дагавар болохыг, философи бол мэдлэгийн бусад төрлөөс “илүү”, эсвэл “дутуу” гэж үнэлэгдэх үндэсгүйг, тийнхүү мэдлэгийн бүх төрөл харилцан ялгаа ба харилцан холбоо бүхий ижил зиндааны байдаг гэсэн зарчмыг энэ сурах бичигт тусгасан.

  • “Микробын эсрэг пептид” , 2021

    “Микробын эсрэг пептид” , 2021


    Зохиогч: М. Цогбадрах

    Редактор: Ө. Энэрэлт

    Хэвлэлийн газар: “АДМОН ПРИНТ”  ХХК

    ISBN: 978-9919-25-929-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 215

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 143 х 10 мм

    Үнэ: 15.000₮

        Энэ нэг сэдэвт бүтээлд МЭП-ийн шинж чанар, түүнд суурилсан эмийн хөгжүүлэлт, болон эмнэлзүйн хэрэглээний талаар хийгдэж ирсэн судлаачдын судалгааны ажлыг тоймлон оруулсны зэрэгцээ энэ чиглэлээр хийсэн судалгааны ажлыг багтаасан болно. Энэхүү нэг сэдэвт бүтээл нь микробын эсрэг пептидийн судалгааны талаар уншигчдад тодорхой ойлголт, мэдлэг олгоно.

  • “Молекул биологи биотехнологийн нэр томьёоны АНГЛИ-МОНГОЛ тайлбар толь” , 2021

    “Молекул биологи биотехнологийн нэр томьёоны АНГЛИ-МОНГОЛ тайлбар толь” , 2021


    Зохиогч: М. Цогбадрах, Ө. Энэрэлт

    Редактор: Ц. Оюунсүрэн, Т. Ган-Эрдэнэ, Д. Лхагвасүрэн, Т. Гун-Аажав, Д. Сангаа

    Хэвлэлийн газар: “АДМОН ПРИНТ” ХХК

    ISBN:
    978-9919-25-893-1

    Хэл:
    Англи-Монгол

    Хуудасны тоо: 548

    Хэмжээ: хатуу хавтастай, 230 х 170 х 29 мм

    Үнэ: 45.000₮

        Биотехнологид молекул биологийн ухагдахуун болон өөр шинэ нэр томьёо эрчимтэй нэвтэрч байна. Иймд молекул биологи, биотехнологийн нэр томьёоны англи-монгол тайлбар толийг эмхэтгэн гаргах нь анхлан суралцагчид төдийгүй оюутан сурагч, судлаачид, энэ мэргэжлийг сонирхсон хэнд боловч зайлшгүй хэрэгцээтэй гэж үзэж энэхүү нэр томьёоны толь бичгийг уншигч олондоо өргөн барьж байна.

  • “Нефть ба нефтийн бүтээгдэхүүний шинжилгээний арга”, 2021

    “Нефть ба нефтийн бүтээгдэхүүний шинжилгээний арга”, 2021


    Зохиогч: Д. Монхообор

    Редактор: Б. Ширчин

    Хэвлэлийн газар: “Нандир” ХХК

    ISBN: 978-9919-25-821-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 222

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 142 х 10 мм

    Үнэ: 25.000₮

        Энэхүү сурах бичигт нефть ба нефтийн бүтээгдэхүүний дээж авахаас эхлэн нефтийн үлдэгдэл фракцын найрлагыг судлах хүртэлх нефтийн шинжилгээний бүхий л үе шатны арга зүйг цогцоор нь багтаан оруулсан. Лабораторийн туршилтын ажлын үр дүн нь суралцагчаас энэ чиглэлийн онолын мэдлэг эзэмшсэн байхыг шаарддаг тул нефтийн найрлага шинж чанар, түүнийг судлах аргууд болон судалгааг явуулах дэс дараалал, анализын үр дүнг боловсруулах үе шатаас гадна ажил бүрийн өмнө түүний онолын үндэслэлийг нэлээд дэлгэрэнгүй оруулж өгсөн болно.  

  • “Нефтийн Хими” , 2003

    “Нефтийн Хими” , 2003


    Зохиогч: Д. Монхообор

    Редактор: Б. Ширчин

    Хэвлэлийн газар: МУИС-ийн Хэвлэх Үйлдвэр

    ISBN: 978-9919-25-823-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 309

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 197 х 141 х 14

    Үнэ: 25.000₮

        Манай орны их, дээд сургуулиудад нефтийн хими, нефт; боловсруулах технoлoги, нефть бүтээгдэхүүний ашиглалт, шинжилгээний арга, химийн технoлoгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, магистрант, докторант нарт зориулан “Нефтийн Хими” сурах бичгийг зориулав. Уг сурах бичиг нефтийн хими нэртэй боловч түүнд байгалийн ба нефтийн дагалдагч хийн химийн асуудал бүрэн тусгагдсан юм.

  • “БҮТЭЭМЖ БА ЧАНАРЫН УДИРДЛАГА” , 2021

    “БҮТЭЭМЖ БА ЧАНАРЫН УДИРДЛАГА” , 2021

    Зохиогч: Т. Дорж, Я. Эрхэмбаяр

    Редактор: О. Балдангомбо, О. Лхагварэнцэн, Б. Оюунцэцэг

    Хэвлэлийн газар: “АДМОН ПРИНТ” ХХК

    ISBN: 978-9919-25-465-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 645

    Хэмжээ: хатуу хавтастай, 297 х 210 х 35 мм

    Үнэ: 50.000

        Энэхүү номд орчин үеийн бүтээмж, чанарын удирдлагын үндсэн агуулгыг иж бүрэн хамруулсан. “Бүтээмж ба чанарын удирдлага бүтээл нь бизнес болон бизнесийн удирдлагыг үр ашигтай, эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Уг бүтээл нь бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагч, багш, судлаач, эксперт, зөвлөх, судлаачид болон энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд бүтээмж, чанарын ухагдахуун, тэр дотроо бүтээмж, чанарын удирдлагын талаар мэдлэг, арга зүй, зохих ур чадварыг олгоход ихээхэн хувь нэмэртэй.    

  • “Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал”, 2012

    “Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал”, 2012

    Зохиогч: М. Дэлгэржав

    Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

    ISBN: 978-99929-4-735-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 248

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 204 х 142 х 12 мм

    Үнэ: 10.000₮

        Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын үүсэл хөгжлийн чиг хандлага, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын ерөнхий объект болох боловсролын тухай, боловсролын үйл явцын субъектийн буюу багш, суралцагчийн сэтгэл зүй, суралцах үйл ажиллагаа, боловсролын тогтолцоо дахь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, боловсролын үйл явц дахь сургалт-хүмүүжлийн хамтын ажиллагаа ба харилцаа түүнд үүсэх саад бэрхшээлийн талаар багтсан. Энэхүү сурах  бичиг нь сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын салбарт судалгаа шинжилгээ хийж буй их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторант, судлаач, багш нарт зориулсан болно. 

  • “Сэтгэл судлалын бага тайлбар толь” , 2013

    “Сэтгэл судлалын бага тайлбар толь” , 2013


    Зохиогч: Б. Батсайхан, М. Дэлгэржав

    Редактор: Б. Энхтүвшин

    Хэвлэлийн газар: “Соёмбо Принтинг “ ХХК

    ISBN: 978-99962-2-522-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 185

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  275 х 210 х 8 мм

    Үнэ: 19.000

        Сэтгэл судлалын бага тайлбар толь нь сэтгэл судлалын шинжлэх ухааны түгээмэл хэрэглэгддэг 700 орчим нэр томьёо, 300 орчим эрдэмтэн судлаачийн товч намтрыг багтаасан. Нэр томьёо бүрийг оросоор, эрдэмтдийн нэрийг англиар бичиж оруулсан болно. Уг толь нь сэтгэл судлалыг судлан сонирхож буй оюутан, магистр, багш, эрдэмтэн, сэтгэл зүйч, сэтгэл засалч, сонирхсон хүн бүрт зориулагдсан болно.