Зохиогч: admin

  • “Менежментийн шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь” , 2020

    “Менежментийн шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь” , 2020

    Зохиогч: Г. Батхүрэл, Д. Энх-отгон, Я. Шуурав, Ч. Ундрам, Н. Бурмаа, Д. Мягмарсүрэн, О. Мөнхбат, Б. Амарсанаа, З. Алтанчимэг, Г. Цэрэн, Б. Баасансүх, Ц. Цэцэгмаа, Л. Оюунцэцэг, Д. Чимгээ

    Редактор: О. Шинэбаяр, Г. Гэрэлмаа

    ISBN: 978-9919-504-19-9

    Хэл: Монгол-Англи-Орос-Уйгаржин монгол

    Хуудасны тоо: 300

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 175 х 20 мм

    Үнэ: 80.000₮

        “Менежментийн шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь бичиг” хэмээх энэхүү бүтээлд Менежментийн удиртгал, Төлөвлөлт, Зохион байгуулалт, Манлайлал, Хяналт, Хүний нөөцийн менежмент, Инновац ба өөрчлөлтийн удирдлага, Удирдлагын мэдээллийн систем гэсэн 8 үндсэн бүлэг, 18 дэд сэдвийн хүрээнд менежментийн сургалт, судалгаа болон практикт түгээмэл хэрэглэгддэг 1200 орчим нэр томьёог багтаан тайлбарлав.

  • “Байгууллагын зан төлөв” , 2021

    “Байгууллагын зан төлөв” , 2021

    Зохиогч: Г. Цэрэн

    Редактор: Б. Болор

    ISBN: 978-9919-25-443-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 688

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 35 мм

    Үнэ: 80.000₮

        Оюутнуудын хэрэгцээ шаардлагын улмаас 2014 онд гаргасан “Байгууллагын зан төлөв” сурах бичгээ шинэчлэн сайжруулж, бүтэц болон агуулгын хувьд сүүлийн үеийн мэдээллүүдээр шинэчлэн, “Бие хүний онцлог шинжүүд ба зан төлөвийн ялгаатай хэлбэрүүд”, “Ажлын байран дахь сэтгэл хөдлөл”, “Багаар ажиллах нь”, “Эрх мэдэл ба түүний ажлын байран дахь нөлөө” гэсэн сэдвүүдийг шинээр нэмэн 3 бүлэг 18 сэдэвтэйгээр уншигчдадаа хоёр дахь хэвлэлээ хүргэв.

  • “МОНГОЛ-ФРАНЦ толь” , 2017

    “МОНГОЛ-ФРАНЦ толь” , 2017

    Зохиогч: Л. Дорждэрэм

    Редактор: С. Дулам, Л. Дорждэрэм

    ISBN: 978-99929-8-075-3

    Хэл: Монгол-Франц 

    Хуудасны тоо: 864

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 40 мм

    Үнэ: 36.000₮

        Франц хэл сурах зорилготой оюутан залуус, франц орныг зорьж буй жуулчдад зориулсан энэхүү толь бичиг нь  41000 Монгол-Франц хэлний өдөр тутмын үг хэллэг багтсан. Хэрэглэхэд хялбар, ойлгомжтойгоороо онцлог.

  • “ФРАНЦ-МОНГОЛ толь” , 2011

    “ФРАНЦ-МОНГОЛ толь” , 2011

    Зохиогч: Л. Дорждэрэм

    ISBN: 978-99929-80-23-1

    Хэл: Франц-Монгол

    Хуудасны тоо: 782

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 35 мм

    Үнэ: 36.000₮

        Ямарваа толь, бүр тодруулбал орчуулгын толь хүн төрөлхтний нэгэн зайлшгүй хэрэгцээ мөн. Орчуулга гэдэг маань үгийг үгтэй дүйлгэхийн нэр төдий бус үгэнд итгэхгүй, утгад итгэхийн гайхамшигт илэрхийлэл болдог. Үүний үнэн худлыг энэ толийг уншихаараа мэдрэх биз ээ.

  • “ФРАНЦ хэлний сонсох дадал” , 2011

    “ФРАНЦ хэлний сонсох дадал” , 2011

    Эмхэтгэж орчуулсан: Л.  Дорждэрэм

    Редактор: Jacques BOKIS, Josette BOKIS

    ISBN: 978-99929-31-75-2

    Хэл: Франц, Монгол

    Хуудасны тоо: 172

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 9 мм

    Үнэ: 8.800₮

       Аливаа гадаад хэлийг сурахад юуны өмнө тухай хэлээр аялаггүй зөв, цэвэр дуудаж сурах нь нэн чухал. Үүний тулд тухайн хэлээр богино хэмжээний эх сэдэв, дуу, кино, хялбаршуулсан уран зохиол зэргийг дагаж уншиж сурах нь тухайн харь хэлээр зөв дуудаж, уншиж, ойлгож сурах эх үндэс болно. Уг чадварт суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү гарын авлага туслах зорилготой юм.

  • “ФРАНЦ-МОНГОЛ ярианы дэвтэр” , 2015

    “ФРАНЦ-МОНГОЛ ярианы дэвтэр” , 2015

    Зохиогч: Л. Дорждэрэм

    Редактор: Б. Хэнмэдэх

    ISBN: 978-99929-3-141-8

    Хэл: Франц, Монгол

    Хуудасны тоо: 203

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 10 мм

    Үнэ: 8.500₮

        Франц хэлээр ярьж сурах хүсэл зорилготой хэн бүхэнд зориулсан энэхүү гарын авлага нь өдөр тутамд хэрэглэгддэг үг, хэллэгээс хурал зөвлөгөөн, үйлчилгээний байгууллагуудад хэрэглэгддэг хэллэгийг багтаасан гэдгээрээ хэрэглэхэд хялбар бөгөөд ойлгомжтойгоороо онцлог юм.

  • “БОЛОВСРОЛ СУДЛАЛ сэтгүүл ”,

    “БОЛОВСРОЛ СУДЛАЛ сэтгүүл ”,  

    Эрхлэн гаргасан: МУИС- Шинжлэх Ухааны Сургууль Нийгмийн Ухааны Салбар

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 182

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  285 х 200 х 7 мм

    Үнэ: 16.000₮ (дугаар тус бүр)

        МУИС-ийн Шинжлэх ухааны салбарын Нийгмийн ухааны салбараас эрхлэн гаргадаг “Боловсрол судлал” сэтгүүл нь 2000-аад оны эхээс өдгөө хүртэл Монгол Улсын Их Сургуулийн оюутан залуус, багш ажилчдын хүртээл болсоор ирсэн билээ.

    2005 оны дугаар: 07

    2008 оны дугаар: 09

    2010 оны дугаар: 10

    2011 оны дугаар: 11

    2012 оны дугаар: 12

    2016 оны дугаар: 16

    2018 оны дугаар: 18

    2019 оны дугаар: 19

    2021 оны дугаар: 21 сэтгүүлүүд худалдаалагдаж байна.

  • “Радиогийн сэтгүүл зүй: түүх, онол практик V”, 2020

    “Радиогийн сэтгүүл зүй: түүх, онол практик V”, 2020

    Ерөнхий редактор: М. Зулькафиль

    Редактор: Т. Өнөрсайхан

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 196

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 7 мм

    Үнэ: 10.000₮

        Энэ удаагийн бүтээл нь бүхэлдээ радио сэтгүүл зүйн түүх, онол, практикийн асуудалд зориулагдсан бөгөөд сэтгүүл зүй судлаач, багш эрдэмтдийн 24 бүтээлийг багтаасан юм. Радио сэтгүүл зүйтэй холбогдох олон асуудлуудыг аль болох өргөн хүрээнд авч үзэхийг чухалчилсан бүтээл болсноороо онцлог бүтээл юм.

  • “Сэтгүүлчийн ур чадвар: түүх, онол практик III”, 2019

    “Сэтгүүлчийн ур чадвар: түүх, онол практик III”, 2019

    Ерөнхий редактор: М. Зулькафиль

    Редактор: Г. Мэндхүү

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 7 мм

    Үнэ: 10.000₮

        Энэхүү цувралд сэтгүүлчийн ур чадвар, бичлэгийн төрөл зүйлийн түүх, онол, практикийн асуудлыг тодорхой нэг бичлэгийн үйлээс эхлээд сэтгүүлч, хөтлөгчдийн ур чадвар, мэдээллийн багтаамж, бүтэц зохиомж ба гарчгийн онцлог, хэл найруулга, нийтлэл, нэвтрүүлгийн ур чадвар, төрөл зүйлд ажиглагдаж буй эерэг ба сөрөг үзэгдлүүд зэрэг олон асуудлыг хамрав.

  • “Интернет сэтгүүл зүй: түүх, онол практик I”, 2018

    “Интернет сэтгүүл зүй: түүх, онол практик I”, 2018

    Ерөнхий редактор: М. Зулькафиль

    Редактор: Д. Идэржаргал

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 200

    Хэмжээ: зөөлөн хавтастай,  245 х 175 х 7 мм

    Үнэ: 10.000₮

        Манай оронд ОНМХ-ийн дотор цахим мэдээллийн хэрэгсэл хамгийн идэвхтэй хөгжиж, тооны хувьд тэргүүлэх байр эзлэх болсонтой, нөгөө талаар интернэт хэрэглэгчдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж өнөөдөр нийт хүн амын дөрөвний гурав нь ашиглах болсонтой холбоотой уншигч та бүхэнд толилуулж буй энэхүү цуврал нь сурах бичиг, гарын авлага биш бөгөөд нэг асуудлыг олон талаас нь гүнзгийрүүлэн судлах зорилго бүхий бүтээлүүдийг багтаасан учир нэг сэдэвт бүтээлийн шинжийг агуулсан судалгааны ном юм.