Зохиогч: admin

  • “БИЛГЭ хааны үнэт эрдэнэс”, 2021

    “БИЛГЭ хааны үнэт эрдэнэс”, 2021

    Зохиогч: Д. Баяр, Ч. Амартүвшин, А. Энхтөр, Ж. Гэрэлбадрах

    Редактор: Ц. Баттулга

    ISBN: 978-9919-504-73-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 140

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 280 х 205 х 11 мм

    Үнэ: 40.000₮

        Археологийн малтлага судалгааны үр дүнд шинжлэх ухааны эргэлтэд орж дэлхий дахинд нэгэнт танигдсан ч үнэт эрдэнэсийн талаар цэгцтэй бүрэн мэдээлэл агуулсан ном  бүтээл огт гараагүй билээ. Билгэ хааны тахилын онгоны археологийн судалгааны ажлыг удирдаж, өдөр тутмын малтлага судалгааны ажлыг гүйцэтгэсэн байсан археологичдын бичсэн энэхүү ном нь үнэт эрдэнэсийн олдворын хамгийн бодит, үнэн зөв, тодорхой мэдээлэл агуулсан чухал ач холбогдолтой, шинжлэх ухааны үнэ цэнтэй бүтээл юм.

  • “Монгол орны ундны усан дахь уран”, 2020

    “Монгол орны ундны усан дахь уран”, 2020

    Зохиогч: Х. Цоохүү, О. Болормаа, Н. Тэгшбаяр

    ISBN: 978-9919-24-213-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 228

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 290 х 205 х 12 мм

    Үнэ: 55.000₮

        Уншигч таны гар дээр очиж байгаа энэхүү ном нь гүний болон ундны усны ураны агууламжийг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд судлан тогтоосон анхны томоохон бүтээл болжээ. Физикчид, химичид, ус судлаачид, эрүүл мэндийн ажилтан, ураны геологичдын сонирхлыг татсан онол, практикийн чухал ач холбогдолтой, цаашид нарийвчлан судлах олон асуудлыг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ.

  • “Азийн Физикийн Олимпиадын онолын бодлого ба бодолтын эмхэтгэл 2001-2013”, 2014

    “Азийн Физикийн Олимпиадын онолын бодлого ба бодолтын эмхэтгэл 2001-2013”, 2014

    Эмхэтгэсэн: Ц. Баатарчулуун, Р. Бавуудорж, Х. Балт-Эрдэнэ, О. Бат-Отгон, Г. Батхүх, М. Ганбат, О. Ганболд,

     Г.Зоригт, С. Жагдал, Н.Насанбат, Д.Сангаа, Д.Улам-Оргих, Л. Энхтөр 

    Редактор: Г. Батсүх, Х. Балт-Эрдэнэ, О. Баяр, Р. Бавуудорж

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 221

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 285 х 205 х 10 мм

    Үнэ: 35.000₮

        Азийн физикийн олимпиадын бодлогын түвшин жил бүр дээшилж олимпиадын бэлтгэлийг өндөр түвшинд хангахад улам төвөгтэй болсоор байна. Азийн олимпиадын онолын бодлогуудын эмхэтгэл үүнд чухал үүрэгтэй нь дамжиггүй. Азийн олимпиадад багийн ахлагчаар оролцсон нийт багш нар хамтран энэ эмхэтгэлийг гарган олны хүртээл болгов.

  • “ФИЗИК II цахилгаан сорон үзэгдэл”, 2020

    “ФИЗИК II цахилгаан сорон үзэгдэл”, 2020

    Зохиогч: Г. Батсүх

    Редактор: Ц. Баатарчулуун, Б. Жаргал

    ISBN: 978-9919-20-619-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 204

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 170 х 10 мм

    Үнэ: 20.000₮

        Цахилгаан статик орон, Цахилгаан гүйдлийн хуулиуд, Цахилгаан соронзон гүйдэл, Цахилгаан соронзон долгион гэсэн үндсэн 4 бүлэгтэй бичигдсэн энэхүү гарын авлагыг их, дээд сургуулийн оюутан, багш нар, инженер техникийн ажилтан, ажилчин нарт зориулан эрхлэн гаргав.

  • “Механик хөдөлгөөний динамик ба статик”, 2019

    “Механик хөдөлгөөний динамик ба статик”, 2019

    Зохиогч: Г. Батсүх, Б. Жаргал

    Редактор: Ц. Баатрчулуун , Р. Бавуудорж

    ISBN: 978-99978-68-72-5

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 120

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 7 мм

    Үнэ: 12.000₮

        Энэ гарын авлагад механик хөдөлгөөний хуулиудыг вектор хэлбэрээр илэрхийлэн, вектор тэгшитгэл бодох аргыг эзэмшүүлэхийг зорьсон нь физикт судалдаг бусад хөдөлгөөний хууль, зүй тогтлыг илэрхийлэх, тухайн үзэгдлийг хялбар, ойлгомжтой илэрхийлэх ерөнхий арга барилд сургахад чиглэж байгаагаараа өргөн ач холбогдолтой юм.

  • “Шатар & шатрын математик”, 2020

    “Шатар & шатрын математик”, 2020

    Зохиогч: Р. Энхбат, Г. Чулуун

    ISBN: 978-9919-20-654-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 270

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 х 175 х 13 мм

    Үнэ: 25.000₮

        Энэхүү гарын авлага 2005 оноос ерөнхий боловсролын сургуулийн IV-VIII ангид  “Оюуны хөгжил-IQ” хичээлийн зарим нэмэлт хэрэглэгдэхүүн болно. Товхимол хүүхэд залуусын сэтгэхүйн чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллагч багш, сурган хүмүүжүүлэгч, ялангуяа шатрын секц дугуйлангийн багш дасгалжуулагч нарт гарын авлага, сургалтын чухал хэрэглэгдэхүүн болох юм.

  • “Таргуд Ядамжавын Цэвэл Эзэн хичээвэл заяа хичээнэ: үгийн утга тайлагч”, 2020

    “Таргуд Ядамжавын Цэвэл Эзэн хичээвэл заяа хичээнэ: үгийн утга тайлагч”, 2020

    Зохиогч: Ц. Шагдарсүрэн

    ISBN: 978-9919-20-323-8

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 482

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 175 х 43 мм

    Үнэ: 55.000₮

        Энэ номд зохиогчийн бүх бүтээлийг хамрах боломжгүй тул урьд өмнө хэвлэгдэж гараагүй, бас одоо үзэхүйеэ бэрх болсон, мөн өдгөөгийн хүмүүст хэрэгтэй, сонин болов уу гэсэн хэмжээ бага шиг өгүүлэл, товхимлыг багтаав. Бусад нь дурсгалын эмхэтгэл номын жишгийг дагасан болно.

  • “Электроникийн үндэс”, 2017

    “Электроникийн үндэс”, 2017

    Зохиогч: Б. Бат-Отгон

    ISBN: 978-99929-901-7-1

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 220

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 170 х 7 мм

    Үнэ: 25.000₮

        Энэхүү ном нь физик, электроник, мэдээллийн технологийн чиглэлээр суралцагсад болон электроникийг сонирхон оролддог хэн бүхэнд электроникийн үндсэн суурь мэдлэгийг онолын үндэстэйгээр ойлгож авахад дөхөм юм. Энэ номд дурдагдсан хэлхээнүүдийг цагаан толгой гэж ойлгож болно.

  • “Хүмүүн байгалийн найрсал”экосистем судлаачийн өнцөг, 2021

    “Хүмүүн байгалийн найрсал”экосистем судлаачийн өнцөг, 2021

    Зохиогч: Т. Чулуун

    ISBN: 978-9919-25-604-3

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 216

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 7 мм

    Үнэ: 20.000₮

        Энэхүү ном нь дурсамж хэлбэрээр бичигдсэн боловч бүхэлдээ гярхай ажиглалт, бодол, гэгээрэл, сургамжаар дүүрэн бүтээл юм. Номын тухайд зөвхөн шинжлэх ухаанд шимтэн суралцаж байгаа залуу хүмүүс, ид ажиллаж байгаа дунд болон ахмад насны судлаачид төдийгүй жирийн уншигч хэн боловч энэ номоос эргэцүүлэн бодох олон зүйлийг олж үзэж болно.

  • “Монголын нэгэн жаран” систем судлаачын бодрол, 2021

    “Монголын нэгэн жаран” систем судлаачын бодрол, 2021

    Зохиогч: Т. Чулуун

    ISBN: 978-9919-25-135-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 184

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 7 мм

    Үнэ: 15.000₮

    Монгол Улс хэмээх нийлмэл систем нь харилцан уялдаа бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, соёлын дэд системээс тогтсон гэж үзэн, тэдгээрийн гадаад хийгээд дотоод харилцан үйлчлэл, дархлааны тухай тус номд өгүүлнэ. Нийлмэл системийн онолын үндсэн санаа-философи, тухайлбал, нээлттэй тогтолцоо, хурдасгуур, эв нэгдэл зэрэг ойлголтуудад тулгуурлав.