Зохиогч: admin

  • Монгол орны нуурын хотгорын гарал үүсэл, МОРФОЛОГИ, 2022

    Зохиогчид: Энхболдын Алтанболд, Хөхөөдэйн Уламбадрах

    Редактор: Н.Батсүх, Д.Даш

    Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

    ISBN: 978-9919-26-443-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо:  188
    Хэмжээ: зөөлөн хавтастай,  205 X 145 X 35 ММ

    Үнэ: 20.000

    Энэ бүтээлд Монгол орны нуурын судалгаанд дүн шинжилгээ хийж нуур судлалын хөгжлийн үе шатуудыг тодорхойлсноос гадна геоморфологийн судалгааны үндсэн арга, уялдаат бусад арга, шалгуур үзүүлэлтийн тусламжтайгаар нуурын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжийг тодруулж, ангиллын шинэ загварыг боловсруулсныг тусган оруулав. Түүнчлэн Монгол орны нуурын геоморфологийн шинэ мужлалыг гарган, тухайн мужлалд тулгуурласан томоохон нууруудын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжийг тодорхойлжээ.

  • “Манж, хятад, Монгол, тод үсэг хавсарсан толь бичиг ” , 2020

    “Манж, хятад, Монгол, тод үсэг хавсарсан толь бичиг ” , 2020

    Эрхэлсэн: Т. Отгонтуул, Б. Аагнеш

    ISBN: 978-9919-504-13-7

    Хэл: Монгол, Хятад, Манж, тод үсэг

    Хуудасны тоо: 456

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 175 х 30 мм

    Үнэ: 49.500₮

    Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлж буй дөрвөн хэлний толь бичиг нь “Хааны бичсэн манж үгний толь бичиг”-ийн нэг адил зүйл хуваасан толь юм. Энэхүү гар бичмэл 2 дэвтэр, эхний дэвтэр 71 хуудас, удаах дэвтэр 57 хуудас болно. Нэг нүүрт 6 мөр, 1 мөрт их төлөв 3 зурвас, зарим мөрт хоёр зурвас бичжээ. Зурвас бүрийн эхэнд манж үг бичиж, доор нь хятад орчуулга, түүний доор монгол бичгийн хэлний орчуулга болон ойрд аялгууны орчуулгыг тод үсгээр мөр дашлуулан тавьж хооронд нь ойрд аялгууны дуудлагыг улаан бэхээр, манж үсгээр галигчлан бичсэн байна.

  • “Нанхиад сурвалж дахь Монголын түүхэнд холбогдох цогцолбор ” , 2018

    “Нанхиад сурвалж дахь Монголын түүхэнд холбогдох цогцолбор ” , 2018

    Эрхэлсэн: Д. Заяабаатар

    Орчуулсан: Д. Ундрах

    Редактор: Ц. Цэрэндорж

    ISBN: 978-9919-504-15-1

    Хэл: Монгол, Хятад

    Хуудасны тоо: 196

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 240 х 175 х 10 мм

    Үнэ: 29.500₮

    Сүүлийн үед манай түүхч эрдэмтэн энэ чиглэлээр харьцангуй амжилттай ажиллаж, өгүүлэн буй үеийн түүхэнд холбогдох нанхиад хэлээр буй сурвалжийг монголоор орчуулан, эрдэм шинжилгээний тайлбар зүүлт хийн түмний хүртээл болгох ажлыг удаа дараа хийж иржээ. Энэ удаад БНХАУ-ын эрдэмтэн Буянхүү, Ван Шюн нарын Мингийн үеийн монголын тухай нанхиад хэлээрх сурвалжийн эмхэтгэлд багтсан монгол, Мингийн харилцааны түүхэнд холбогдох 6 сурвалжийг орчуулх, эрдэм шинжилгээний тайлбар сэлтийг үйлдэн уншигч олондоо хүргэв.

  • “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл” , 2019

    “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл” , 2019


    Ерөнхий редактор: О. Нарантуяа

    Редактор: М. Кунай, Ж. Оюунчимэг

    ISBN: 978-9919-504-00-7

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 1039

    Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 180 х 50 мм

    Үнэ: 80.000₮

    Шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын зэрэг мэдлэгийн олон салбараар магистр, докторын зэрэг хамгаалсан судлаачдын бүтээлүүдийн санг олон түмэнд таниулан мэдүүлэх, шаардлагатай мэдээлэл олж авахад туслах, соёлын үнэт зүйлийг бүтээхэд хувь нэмрийг оруулах зорилготойгоор МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл бүтээлийн 2 дугаар цувралыг хэвлэн гаргажээ. Энэхүү ном нь МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа 6000 гаруй магистр, 600 гаруй докторын судалгааны бүтээлийг хамруулсан хоёр бүлэг бүхий бүртгэн мэдээлэх ном зүйн бүтээл юм. Тус бүтээл нь уншигч, судлаачдын хэрэгцээ, шаардлагад үндэслэгдэж хийгдсэн ном зүйн бүтээл юм.

  • “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, Монголчууд ” , 2018

    “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, Монголчууд ” , 2018


    Зохиогч: С. Нарангэрэл

    Хэвлэлийн газар: “ЖиКОМ ПРЕСС”

    ISBN: 978-99929-25-87-4

    Хэл: Англи

    Хуудасны тоо: 152

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 120 х 7 мм

    Үнэ: 20.000₮

    Академич С.Нарангэрэлийн энэхүү ном нь түүний туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, бүтээлүүдээс дээжлэн эмхтгэл юм. Чингис хааны өв соёлд тулгуурлан хуулийн оюун санааны гүн ухааны үндэслэлийг шинжлэн тодорхойлсон эрдэм шинжилгээний бүтээл. Энэхүү зохиолд 13-р зуунаас эдүгээ хүртэлх Монгол улсын түүхэн хөгжлийн туршлагыг нэгтгэн дүгнэсэн болно.

  • “ХАРИУ ШҮҮМЖ” , 2021

    “ХАРИУ ШҮҮМЖ” , 2021

    Редактор: До. Цэнджав

    Хэвлэлийн газар: “Удам соёл” ХХК

    ISBN: 978-9919-20-88-2

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 363

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 145 х 16 мм

    Үнэ: 20.000₮

    Монголын хорчин үеийн уран зохиолын хариу шүүмж өгүүллүүд төрүүлж байсан бүтээлүүдийг судалгаа шүүмжлэлийн хамт эмхэтгэн хэвлүүлжээ. Энэхүү бүтээлд олон түмний мэдэх “Ламбугайн нулимс”,” Аянга” роман, “Бух Гомбо”, “Хөх тэнгэрийн хур” түүвэр, модерн утга зохиолын зэрэг олон талын хандлага, тайлал шинжлэл, шийдэл няцаалтуудыг нэг доороос харьцуулан унших, бусад эрдэмтэн багш нарын санааг тусгасан нь энэхүү бүтээлийг онцгой болгожээ.

  • “Хэл шинжлэлийн судалгааны арга зүй” , 2014

    “Хэл шинжлэлийн судалгааны арга зүй” , 2014

    Зохиогч: Н. Нансалмаа

    Редактор: М. Базаррагчаа, Б. Пүрэв-Очир

    ISBN: 978-99962-2-966-4

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 221

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 200 х 145 х 12 мм

    Үнэ: 16.000₮

    Уг ном зохиогчийн МУИС-ийн хэлний салбарын магистрантур, докторантурын түвшинд уншиж ирсэн “Хэлшинжлэлийн судалгааны арга зүй” хичээлийн агуулгыг тусгасан ба хэлшинжлэлийн судлахууны олон талт шинж, хэлшинжлэлийн хөгжлийн өнөөдрийн түвшин, чиг хандлага, онцлогийг тодорхойлжээ. Мөн хэлний тухай шинжлэх ухааны орчин үеийн онолд тулгуурлан хэлшинжлэлийн судалгааны арга зүй, аргын үндсэн ойлголт, орчин үеийн хэл судлах ерөнхий хийгээд тусгай аргуудыг тайлбарласнаас гадна хэлшинжлэлийн судалгааны салбарт хөл тавьж буй залуу судлаачдад хандаж практик зөвлөмжүүд өгчээ. Хэлний салбарын оюутан, магистрант, докторант, залуу судлаачдад зориулав.

  • “Оюун ухаанаа удирдах Сильвагийн арга” Жосе Сильва, Филип Миэле , 2015

    “Оюун ухаанаа удирдах Сильвагийн арга” Жосе Сильва, Филип Миэле , 2015

    Орчуулсан: Н. Нансалмаа

    Орчуулгын редактор: Н. Чулуунбаатар

    ISBN: 978-99973-1-244-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 173

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 х 175 х 15 мм

    Үнэ: 16.000₮

    Энэ номыг зохиогчдын нэг Жосе Сильва бараг бүх ухаант амьдралаа хүний тархийг сургахад зориулсан бөгөөд үр дүн нь Сильвагийн гайхалтай арга болсон юм. 40-48 цагийн сургалтад сууснаар хүссэн хүн бүр таг мартсан юмаа эргэн санах; өвчин намдаах; эдгэрэлтийг хурдасгах муу зуршлаас салах; зөн мэдрэмжээ хөгжүүлснээр зургаа дахь мэдрэхүй бидний өдөр тутмын амьдралын олон асуудлыг шийдэж чадах бүтээлч хүч болон хувирахад хүргэж чадна. Өмнө нь энэ мэдлэгийг зөвхөн тусгай курст зааж байсан бол одоо энэ номоос авах боломжтой болжээ.

  • “Зэрлэг нохой Динго буюу анхны хайрын тууж” Р. Фраерман , 2016

    “Зэрлэг нохой Динго буюу анхны хайрын тууж” Р. Фраерман , 2016

    Орчуулсан: МУИС-ийн орос хэлний салбарын оюутнууд

    Орчуулгын редактор: Н. Нансалмаа

    ISBN: 978-99973-0-931-0

    Хэл: Монгол

    Хуудасны тоо: 152

    Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 х 140 х 6 мм

    Үнэ: 10.000₮

    Оросын хүүхдийн зохиолын алтан санд зүй ёсоор орсон “Зэрлэг нохой динго” тууж сэтгэлийн сайхан, гэрэл гэгээ агуулсан нөхөрлөлийн тухай, өсвөр насныхны төлөвшлийн тухай уянгын тууж юм. Жижигхэн хотод амьдардаг Таня охин үзэж хараагүй улс орны тухай, австралийн динго нохойны тухай мөрөөднө. Холын аялалын оронд хувь заяа түүнийг олон жилийн өмнө эхтэй нь орхин явсан эцэг болон түүний өргөж авсан хүүтэй уулзуулна. Олон зүрхыг шаналгасан сэтгэл огт санаандгүй байтал халуум, гашуун анхны хайр болон хувирна.