Зохиогч: admin

  • Дугуй захтай цамц

    Дулаалгатай, 320 гр-н чөлөөт хувцасны зориулалттай даавуун материалаар хийсэн юнисекс (unisex) буюу эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүн өмсөх боломжтой стрийтстайл загварын дугуй захтай цамц.

    • Үндсэн материалын боломжит өнгө: сүүн цагаан, хар, хөх, цайвар цэнхэр, саарал
    • Хэвлэлийн өнгө: хөх, хар, саарал, цагаан, шаргал

    Цамцны хэмжээ: M, L, XL, 2XL

    Бүтээгдэхүүний үнэ: 186.000₮

    Бүтээгдэхүүнийг хүргэлтээр авахыг хүсвэл  дараах линкээр өгөх боломжтой.  
    https://forms.gle/Wag2oB9TbPoc8dif8

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193


  • Футболк

     Цагаан өнгийн 180 гр-н хөвөн даавуун сүлжмэл материалтай, ханцуйгүй, бөөрөнхий захтай, эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүн өмсөх боломжтой чөлөөт загварын футболк.

    Футболкны хэвлэл 2 өөр сонголттой байна. Үүнд:

    • үнэт цаасны зураглалаас санаа аван хийсэн бөөрөнхий хүрээтэй логотой футболк
    • латин үсгээр, бичмэл хэлбэрийн логотой футболк

    Боломжит дэвсгэр өнгө: хар, хар хөх, цагаан

    Логоны хэвлэлийн өнгө: хөх, хар, усан цэнхэр

    Футболкны хэмжээ: S, M, L, XL, 2XL

    Бүтээгдэхүүний үнэ: 67.000₮
    Бүтээгдэхүүнийг хүргэлтээр авахыг хүсвэл дараах линкээр өгөх боломжтой.  
    https://forms.gle/Wag2oB9TbPoc8dif8

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193


  • “Санхүүгийн зах зээл ба байгууллагууд” сурах бичиг албан ёсны эрхтэйгээр орчуулагдан хэвлэгдэнэ

    МУИС Хэвлэлийн газар Pearson хэвлэлийн газраас орчуулгын албан ёсны эрх авч, МУИС-ийн багш нарын баг тун удахгүй орчуулж хэвлүүлэх гэж байна. Санхүүгийн зах зээл ба байгууллагууд сурах бичиг нь оюутнуудыг ирээдүйн ажлын гараанд бэлтгэхэд нь дараах онцлог чадваруудыг олгоход тусална.

    • Оюутнуудын сэтгэн бодох, дүн шинжилгээ хийх суурь зарчмуудыг олгоно. Үүнд: Mэдээллийн тэгш бус байдалтай холбоотой асуудлууд (Агентын), ашиг сонирхлын зөрчлүүд, ажил гүйлгээний зардал, эрэлт, нийлүүлэлт хөрөнгийн зах зээлийн тэнцвэр, үр ашигт зах зээл, эрсдэлийн удирдлага ба хэмжүүр
    • “Менежерийг дадлагажуулах нь” хэсгүүдэд санхүүгийн мэргэжилтний санхүүгийн зах зээл болон байгууллагуудтай харьцах хандлагыг онцолсон 20 гаруй практик хэрэглээг оруулсан.
    • Загвар тус бүрийг шат дараатай, нарийвчлан боловсруулснаар оюутнуудад нийт материалыг илүү хялбар эзэмших боломж олгосон.
    • Профессоруудад сурах бичгийг өөрийн хүссэн хэлбэрээр ашиглаж болох маш уян хатан нөхцөл боломжийг бүрдүүлсэн.
    • Сурах бичиг нь бүхэлдээ санхүүгийн олон улсын төлөв байдлыг тусгасан.
    • “Санхүүгийн мэдээг дагах нь” гэсэн онцлог хэсэг нь санхүүгийн мэргэжлийн сонин, хэвлэлийг унших дадал олгох хөшүүрэг болно.
    • Олон тооны бодит жишээг багтаан онолын мэдлэгийг бодит амьдралтай хослуулснаар оюутнуудын суралцах сонирхлыг нэмэгдүүлэх нь гарцаагүй.
    • Сурах бичиг нь санхүүгийн системд цахим технологийн (компьютер ба харилцаа холбоо) хөгжлийг ихээхэн тусгасан болно. Материалыг цахим хаяг дээрх дасгалуудтай хавсарган, цахим эх сурвалжуудаас график болон хүснэгтүүд оруулж сурах бичгийн эх сурвалж болон тайлбар хэсэгт цахим хаягуудыг нэмэх байдлаар интернетийг өргөн хүрээнд ашигласан. Түүнчлэн сурах бичигт технологийн өөрчлөлтийн санхүүгийн зах зээл болон байгууллагад үзүүлж буй нөлөөллийг тусгасан тусгай “Цахим санхүү” мэдээллийн хэсгийг багтаасан болно.
  • “Fundamentals of Physics” буюу физикийн суурь сурах бичиг албан ёсны эрхтэйгээр орчуулагдан хэвлэгдэнэ

    МУИС хэвлэлийн газар нь WILEY хэвлэлийн газартай орчуулгын эрхийн гэрээ байгуулжээ. Ингэснээр МУИС-ийн физикийн тэнхимийн багш нарын баг албан ёсоор Fundamentals of Physics by Halliday and Resnick номыг орчуулж тун удахгүй хэвлүүлэхээр ажиллаж байна.

    “Fundamentals of Physics” сурах бичиг нь анх 1960 онд АНУ-д хэвлэгдэж байсан бөгөөд 2021 оны есдүгээр сард 12 дахь хэвлэл нь дахин шинэчлэгдэн гарсан. David Halliday, Robert Resnick нарын уг сурах бичиг олон улсын 47 хэлээр орчуулагдаж, 10 сая гаруй оюутан суралцсан физикийн шинжлэх ухааны алдартай бүтээлүүдийн нэг юм. Мөн Jearl Walker 1990 оноос хойш энэ номын зохиогчоор ажиллаж 5 дахь хэвлэлээс эхлэн засварлан өнөөг хүртэл эрэлттэй физикийн сурах бичиг хэвээр  хадгалж үлдсэн. Физик, инженерчлэлийн шинжлэх ухааны оюутнуудад зориулсан анхны сурах бичиг болох энэ ном хоёр хэсгээс бүрддэг. Нэгдүгээр хэсэг 25 бүлэгтэй бол харин хоёрдугаар хэсэг 26 бүлгээс тогтоно.

    Сонирхуулахад, 2002 онд Америкийн Физикийн Нийгэмлэг уг бүтээлийг 20-р зууны физикийн хамгийн шилдэг зохиолоор нэрлэжээ. Тиймдээ ч АНУ-ын коллежуудад бакалаврын физикийн хичээлийн нэг хэсэг болгон өргөн хэрэглэгддэг гол суурь сурах бичиг юм.

  • “Монголын нэгэн жаран”,2021

    Эрхэлсэн: Т.Чулуун

      ISBN: 978-9919-25-135-2

      Хэл: Монгол

      Хуудасны тоо: 184

      Хэмжээ: зөөлөн хавтастай, 145 х 204 х 12 мм

      Үнэ: 20,000₮

      “Монголын нэгэн жаран: систем судлаачийн бодрол” номд Монгол улсад 1960-2020 онд гарсан өөрчлөлтийг комплекс судлаачийн үүднээс дүгнэсэн. Социализмын улаан 30 жил, ардчиллын хөх 30 жилийн талаарх бодол дүгнэлт, 1990 оны ардчилсан хувьсгал нь Монгол улсыг дэлхийд нээлттэй болгосон, иргэдэд эрх чөлөө олгосон “Эргэлтийн цаг 1” байсан тухай систем судлаачийн өнцгөөс өгүүлсэн. Хөгжлийн хурдасгуур хүчин зүйлсээ дэмжин, харин хөгжлийг ухраагч хүчин зүйлсийг арилган байж л Монгол улсаа системээр нь эрүүлжүүлэн дархлаа суулгаж, сэргээн хөгжүүлнэ.

  • “Сэргэн хөгжихүй”, 2022

         Эрхэлсэн: Т.Чулуун

      ISBN: 978-9919-26-670-7

      Хэл: Монгол

      Хуудасны тоо: 260

      Хэмжээ: зөөлөн хавтастай, 150 х 205 х 10 мм

      Үнэ: 25,000₮

      “Сэргэн хөгжихүй: Бодлого судлаачийн хараа” номд Монгол улсын “Алсын хараа 2050”, ойрын 10 жилийн төрийн бодлого, эргэлтийн цаг 2 ирсэн тухай резилиенс сэтгэлгээний өнцгөөс толиллуулсан. Хүмүүн-байгалийн системийн тэсэж тогтох хийгээд дасан зохицох чадавх нь тогтвортой ирээдүйг бий болгоход хангалтгүй тул сэргэн хөгжих асуудлыг онцолсон” “Баялгийн хараал”, “Хөрш орны дагуул” зэрэг үл хүсүүштэй хөгжлийн хувилбарын резилиенсийг бууруулах, “Нордик загвар”, “Азийн чоно” зэрэг хүсүүштэй хөгжлийн зам руу чиглүүлж удирдан Монгол улсаа тогтвортой хөгжүүлэхийг санал болгожээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал Дэлхий дахины хөгжлийн гол чиг хандлага болж, ирэх 2050 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх стратеги нь хөгжсөн улс орнуудын геополитик болох төлөвтэй байна. Дэлхийн дунджаас 2 дахин илүү дулаарч буй Монгол улсад уур амьсгалд эмзэг байдлаа бууруулж, дасан зохицон, хүлэмжийн хийг бууруулах ногоон технологи нэвтрүүлэх чиглэлээр олон улсын хөрөнгө оруулалт татах таатай боломжийг ашиглан байгаль орчноо сэргээн, нийгэм-эдийн засгаа хөгжүүлэх шаардлагатай юм.

  • “Хүмүүн байгалийн найрсал”, 2021

         Эрхэлсэн: Т.Чулуун

      ISBN: 978-9919-25-604-3

      Хэл: Монгол

      Хуудасны тоо: 216

      Хэмжээ: зөөлөн хавтастай, 144 х 205 х 10 мм

      Үнэ: 20.000₮

      Экосистем судлаачийн өнцөг” номд нийгэм-экологийн системийг Монгол хийгээд Дэлхийн түвшинд судалсан үр дүнгийн тоймоос тайлбарлан оруулсан. Тухайлбал, НҮБ хүний хөгжлийн индексийн оронд улс орны Дэлхийд үзүүлэх дарамт, нимйгмийн тэгш байдлыг хүний хөгжил дээр нэмж тооцсон тогтвортой хөгжлийн индекс 2020-ийг санал болгожээ. Хувьсамтгай цаг агаар, онгон дагшин байгальд зохицсон нүүдэлчид, бэлчээрийн мал аж ахуй үүсэн хөгжсөөр хүн-байгалийн тогтвортой нэгэн загвар – нүүдлийн соёл иргэншил төв азид цэцэглэсэн хийгээд уур амьсгал, зах зээлийн өөрчлөлт бэлчээрийн нийгэм-экологийн системд үзүүлж буй нөлөө, эмзэг байдал, дасан зохицох тухай өгүүлсэн. Нүүдлийн соёл иргэншлээ орчин үеийн технологиор баяжуулан ногоон соёл иргэншил болгон хөгжүүлэх санаа, тухайлбал, сэргээгдэх байгалийн нөөцийг нэг нутаг усныханд эзэмшүүлэх нь уламжлалаа сэргээх, түүнд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, сэргээгдэх эрчим хүч, цахим технологи нэвтрүүлэх замаар хөдөө нутгаа тогтвортой хөгжүүлэх санааг дэвшүүлсэн байна.

  • Энгийн даавуун тор

    Энгийн даавуун тор

    Зургийг МУИС-ийн ШУС-ийн 3 дугаар түвшний оюутан Мөнхбатын Маралмаа

    Хэмжээ: 34*35*6 см

    Бүтээгдэхүүний үнэ: 10.000₮

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193

  • Даавуун цүнх

    Хажуудаа үүрдэг, давхар оосортой, цахилгаантай цүнх  /уут/

    Хэмжээ: 34*35 см

    Бүтээгдэхүүний үнэ: 15.000₮

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193

  • “НОМ” давхар оосортой, цахилгаантай цүнх

    Энэхүү уут дээрх “НОМ” гэсэн уран бичлэгийг МУИС-ийн 2008 оны төгсөгч, уран бүтээлч  Цагаан гэрүүд овогтой Баттулгын Алтантуяа Монголчуудын уламжлалт уран бичлэгийн бичгийн хулсан үзгийн тигээр бичсэн.

    Хэмжээ: 44*30*16 см

    Б.Алтантуяа нь “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны хошой аварга, “Уран бичлэгийн улсын уралдаан -2011” тэргүүн байрын шагналтай. 2009 оноос хойш монгол бичиг соёл, монгол уран бичлэгээр дагнасан уран бүтээл туурвиж яваа уран бүтээлч юм. 

    Бүтээгдэхүүний үнэ: 17.000₮

    Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

    Утас: 77307730-1193