“ХӨГЖЛИЙН ЭРЭЛД: мал аж ахуй, байгаль хамгаалах салбар дахь хөгжлийн байгууллагын хөндлөнгийн оролцоо” , 2021

Зохиогч: И. Бямбабаатар
Хэвлэлийн газар: “МУИС ПРЕСС ” хэвлэлийн газар
ISBN: 978-9919-504-58-8
Хэл: Монгол
Хуудасны тоо: 223
Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 х 150 х 11 мм
Үнэ: 20.000₮
Тус ном нь үндсэн 3 бүлэг, удиртгал, дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ.1-р бүлэгт хөгжлийн хөндлөнгийн оролцооны талаарх онол болон судалгааны тоймыг өгүүлж, Монголд өрнөсөн хөгжлийн талаарх онолын тоймыг танилцуулна. 2-р бүлэгт бэлчээрийн мал аж ахуй салбарт хөгжлийн хөндлөнгийн оролцоо хэрхэн явсныг орон нутагт хэрэгжсэн төсөл, малчдын жишээн дээр судлан хэлэлцэнэ. 3-р бүлэгт хөгжлийн хөндлөнгийн оролцооны хүрээнд хийгдсэн байгалийн нөөцийн менежмент, байгаль хамгааллын асуудлыг авч үзнэ.
Хариулт үлдээнэ үү